Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут мөн Аймгийн онцгой комиссын дэд дарга хурандаа С.Ганбаатар нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.
Тэрбээр "Засаг захиргаанаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд дотор илүүц зүйл гэж байхгүй. Нус цэрээ хаяхгүй байх, ил задгай газар бие засахгүй байх захирамжийн хүрээнд өнөөдрөөс эхлэн 60 гаран эргүүл гарч ажиллаж байна. Иргэдэд шаардлага тавихад зарим нь үл ойшоож байгаа хандлага байна гэнэ. Иймд иргэдийгээ ухамсартай байгаад шаардлага хүлээж авахыг хүсэж байна.Улсын хэмжээнд хөл хорио тогтоосон үед зорчих хөдөлгөөнийг хязгаарласан иргэд олноороо зөвшөөрөл хүсч байна.Бид хүссэн хүн болгонд зөвшөөрөл олгож явуулах ямар ч боломжгүй. Хот хооронд зорчих хөдөлгөөнийг 2020.3.3-ныг дуустал хааж Эрдэнэт хотод нэвтрүүлэхгүй болон гаргахгүй байх шийдвэрийг хүндэтгэн үзэх ёстой .
Сар шинийн өдрүүдэд өөр аймаг, хотоос Эрдэнэт хотод ирээд хөл хорионы улмаас буцах боломжгүй болсон иргэдийн ажилладаг албан байгууллагад нь Орхон аймгийн Засаг даргаас тодорхойлолт хүргүүлнэ. Бусад орон нутгаас ирсэн иргэдийг цахимаар бүртгэж эхэлсэн.Одоогийн байдлаар Орхон аймагт коронавирусын халдвараас урдьчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтдээ 54 сая төгрөг зарцуулаад байгаа бөгөөд Аймгийн онцгой комисст байгууллага аж ахуйн нэгжүүд хандив өгч дэмжин ажиллаж байгааг онцоллоо.
Мөн Орхон аймгийн харьяат 17 иргэн БНСУ-аас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор эх орондоо ирсэн өнөөдрийн байдлаар эдгээр иргэд Сэлэнгэ аймагт тусгаарлалтанд орсон. БНСУ-д зорчоод ирсэн иргэдийн мэдээллийг нягталж хяналт шалгалтууд үргэлжилж байгааг хэллээ.Улсын онгцгой комиссын шийдвэр гарч зарим үйлчилгээний газрууд түр хугацаанд хаагдсан энэ нь түрээсийн үйл ажиллагаа явуулдаг ААН нэгжүүдэд хүндрэлтэй байгаа гэсэн ч төрөөс энэ тохиолдолд дэмжлэг үзүүлэх боломжгүй.Болзошгүй аюул ослын үед эрсдэлээ тооцож ажиллах нь чухал гэдгийг мөн онцолсон Амны хаалт үйлдвэрлэх асуудалд аймаг орон нутаг дотоод нөөц бололцоогоо ашиглаж байгаа орон гэргүй иргэдийг амны хаалтаар хангах үйлчилгээний байгууллагуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг үргэлжүүлэх Эрүүл мэндийн байгууллагын алба хаагч нар хамгаалах хэрэгсэлээр хангах зэрэг шаардлагатай ажлуудыг зохион байгуулж цаг тутам мэдээлэл авч нягт холбоотой ажиллаж байгаа гэсэн юм.
Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг супермаркет, найм болон зургаан нэрийн хүнсний дэлгүүрүүд, нийтийн хоолны газар, ресторан, тамхины бөөний цэгүүд оройн 20:00 цаг, худалдааны төв, бараан зах, хүнсний зах, үсчин гоо сайхны газрууд 18:00 цаг хүртэл ажиллах юм. Захирамж 3-р сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжинэ. Түүнчлэн худалдаа үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэм тогтоож, хяналт тавих хүрээнд томоохон худалдаа үйлчилгээний төвүүдэд ариутгал халдваргүйтлийг хийж, үйлчлүүлж буй иргэдэд амны хаалт зүүх шаардлага тавих, халуун хэмжих зэрэг ажлыг зохион байгуулж эхэллээ.
















СЭТГЭГДЛҮҮД /0/