Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

Төвийн аймгуудын нутгаар:

Агаарын температур Сэлэнгэ, Төв  аймгуудийн нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч, Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлчээс  хүйтний эрч суларч, Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.  

Энэ сард Булганы зүүн, Сэлэнгэ, Төв аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар нойтон цас, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Нэгдүгээр болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн зарим газраар салхи 12-14 м/с хүрч ширүүсэх ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар 12-14 м/с, зарим үед 18-22 м/с хүртэл ширүүсч, цасан  шуурга шуурах төлөвтэй.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу