3-р сарын 1-нээс 2006 оны "20000"-тын мөнгөн дэвсгэртээр тооцоо хийхгүй

3-р сарын 1-нээс 2006 оны "20000"-тын мөнгөн дэвсгэртээр тооцоо хийхгүй

Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20000-тын дэвсгэртүүдийг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татахаар болсон. 2006 оны энэхүү дэвсгэрт нь хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг ихэвчлэн хуурамчаар үйлдэж байгаа аж.

Тиймээс энэ оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож буй бөгөөд иргэд уг дэвсгэртийг гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилийн хугацаанд банкуудад болон Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр солиулах юм байна. 

Монголбанк 50 болон 20000 төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, гүйлгээнд гаргаж эхэлсэн.  Шинэчилсэн хамгаалалтын элементүүд нь иргэд энгийн нүдээр хараад хуурамч дэвсгэртээс төвөггүй ялгаж, таних боломжтой бөгөөд гурван хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай тууз болон 3 хэмжээст өнгө нь хувирагч элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэг зэргийг дурдаж болно. Шинэ 20000 төгрөгийн дэвсгэрт нь түүхэн болон үндэсний уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн технологитой төгс хослуулснаараа онцлогтой юм.

 Эх сурвалж: Eagle.mn

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу