Орхон аймаг: Дөрвөн жилд нэг удаа тохиох хоёрдугаар сарын 29-ны өдөр 5 хүү 1 охин мэндэлжээ

Орхон аймаг: Дөрвөн жилд нэг удаа тохиох хоёрдугаар сарын 29-ны өдөр 5 хүү 1 охин мэндэлжээ

Дөрвөн жилд нэг удаа тохиох хоёрдугаар сарын 29-ны өдөр өчигдөр  тохиолоо. Энэхүү өдрийг өндөр жил хэмээн нэрийддэг бөгөөд хоёрдугаар сарын 29-нд мэндэлсэн хүн төрсөн өдрөө дөрвөн жилийн давтамжтай нэг удаа тэмдэглэдэг. Энэ өдөр Эрдэнэт хотод  5 хүү 1 охин мэндэлжээ. Сонирхуулахад  хоёрдугаар сарын 29-ны өдөр  дэлхий дээр дөрвөн сая хүн мэндэлсэн статистик мэдээлэл байдгаас Монгол Улсад 1973 хүн энэ өдөр төрсөн гэх судалгааг 2016 онд гаргажээ.

Мөн энэ өдөр төрсөн хүмүүс төрсөн өдрөө хэзээ тэмдэглэх нь маргаантай байдаг. Тиймээс зарим улс орнууд хуулиар энэ маргааныг шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Шинэ Зеланд улс энэ өдөр төрсөн хүмүүсийг хоёрдугаар сарын 28-ны өдөр төрснөөр тооцох тухай хуультай бол Их Британи, ХонгКонгт энэ өдөр төрсөн хүмүүсийг гуравдугаар сарын 1-ний өдөр төрсөн гэж үзэн бүртгэдэг хуультай ажээ. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу