Өнөөдөр "Эх орончдын өдөр" тохиож байна

Өнөөдөр "Эх орончдын өдөр" тохиож байна

Монгол Улс жил бүрийн гуравдугаар сарын 1-нийг Эх орончдын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр хуучнаар МАХН, одоогийн МАН-ын төрсөн өдөр тохиодог билээ. Тэртээ 1921 оны энэ өдөр жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчид МАН-ыг байгуулж байсан түүхтэй. Харин хожим нь энэ өдрийг МАХН УИХ-д олонх байх үедээ Эх орончдын өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан байдаг юм. Энэ өдөр Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.Энэ жилийн тухайд хөл хорио тогтоосон олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоонтой холбогдуулан Эх орончдын өдөрт зориулсан арга хэмжээнүүд зохион байгуулагдахгүй.Энэ жил 99 жилийн ой тохиож байгаа бол ирэх онд 100 жилийн түүхт ой болох юм. Энэ өдрийг угтаж Аймгийн МАН-ын хорооны дарга Д.Батлут  мэндчилгээ илгээж  Их түүхийн, Их Монголын, Эрдэнэт хотын эзэн та бүхэнд МАН- ын 99 жил, Эх орончдын өдрийн мэнд хүргэж, гэр бүлд нь аз жаргал, энэ хорвоогийн гэгээн бүхнийг бэлэгдэе гэжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу