Орхон аймаг: Нийт 1,4 сая м2 газрыг хамарсан ариутгал хийгдэнэ

Орхон аймаг: Нийт 1,4 сая м2 газрыг хамарсан ариутгал хийгдэнэ

Орхон аймгийн хэмжээнд 2-р сарын 14 ны өдрөөс эхэлсэн ариутгал халдваргүйжүүлэлт ажил явагдаж тус үйл ажиллагаанд  Аймгийн ОБГ, Мал эмнэлгийн газар,”Баян-Өндөр” сум зэрэг нийт долоон байгууллага хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар  900000 м2 газарт тухайлбал томоохон зах худалдааны төвүүд ААН нэгж байгууллагууд орон сууцны хороололууд тэр дундаа орц хонгилуудад, гэр хорооллын нутаг дэвсгэрт гудамж талбай айл, өрхүүдэд үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийгджээ.

Нийт 1,4 сая м2 газрыг хамарч хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд цаашид “Сархиа” уул, “Баян-өндөр”уул, Бүрэн бүст, “Баянцагаан” даваа зэрэг газруудад тус тус ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэнэ.

 Орхон аймгийн хэмжээнд  274 ус түгээх газар бий эдгээрээс 100 орчим ус түгээх газрыг  ариутгалт хамруулсан. Гэртээ тэжээвэр амьтантай айл өрхүүд,суваг шуудуу, малын сэг зэм олноор бий болсон цэгүүдэд ариутгал хийгдэхээр төлөвлөсөн уг ажилд аймаг орон нутгаас 40 гаран сая төгрөг төсөвлөжээ.Хавар зуны цагт хамгийн их хөрсний бохирдол дагуулдаг нүхэн ОО ариутгах ажил энэ жил хийгдэхээр төлөвлөгдсөн байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу