Дэлхий нийтийг түшүүрт автуулаад буй шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж “Төгөл групп” ХХК-иас Орхон аймгийн Онцгой комисст 10 сая төгрөг хандивлалаа.
Хандивын мөнгийг Орхон аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгөх үеэрээ “Төгөл групп” ХХК-ийн ерөнхий захирал Д.Гантөмөр “Дэлхий нийтийг айдаст автуулж байгаа энэ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд төр засаг, ард иргэд нэгэн сэтгэлээр хандах нь чухал. Тиймээс манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Орхон аймгийн Онцгой комисст 10 сая төгрөгийн хандив өргөж байна. Монголчууд бид эрүүл энх, элбэг хангалуун эв нэгдэлтэй байж аюулт өвчнийг даван туулж чадна. Монгол Улс маань цэцэглэн хөгжих болтугай” хэмээн ерөөлөө.
Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хандивын мөнгийг хүлээн аваад “Төгөл групп”-ийн хамт олонд нийт эрдэнэтчүүдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлж, танай хамт олонд ажлын амжилт хүсье. Монголчууд цөөхүүлээ хэдий ч дэлхийд коронавирусгүй улс хэвээр үлдэхийн төлөө бие сэтгэлээрээ хичээж ажиллахаа илэрхийлье” хэмээв.
Дашрамд дурдахад, Дэлхийн олон оронд тархаад буй коронавирусийн халдвараас орон нутгийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ажилд сайн санаат хүмүүс, бизнес эрхлэгчид аймгийн Онцгой комисст хандив тусламж өргөсөөр байгаа юм.
"Төгөл групп"-ээс 10 сая төгрөг
- "Ачит Ихт" ХХК-иас 10 сая төгрөг
- Иргэн н.Энхжаргал хувиасаа 500 мянган төгрөг
- Ахмад хилчид амны хаалт хандивлаад байна.
Эх сурвалж:Erdenetinfo.mn
















СЭТГЭГДЛҮҮД /0/