Монголын эмэгтэйчүүдийн холбооны Орхон салбарын эмэгтэйчүүд 4000 маск өөрсдөө урлажээ

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Орхон салбарын эмэгтэйчүүд 4000 маск өөрсдөө урлажээ

Орхон аймгийн Онцгой комисс COVID-19 вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон төрлийн ажлыг зохион байгуулж байна. Тус үйл ажиллагааг дэмжин  ААН байгууллага, иргэд өөрсдийн санаачлагаар хандив өргөсөөр байна. Өнөөдөр Одонтой ээжүүдийн фэйсбүүк группийн гишүүд бэлэн мөнгөний хандив өргөсөн бол  Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Орхон аймаг дахь салбар зөвлөлийн төлөөлүүд  бүсгүйчүүдийнхээ оёж урласан сэтгэл шингэсэн  4000 ширхэг маскыг гардуулан өглөө. Тус амны хаалт нь Эрдэнэтийн бүсгүйчүүд өөрсдөө нэгдэн нийлж уралсан  бөгөөд "Оч" хүүхдийн их дэлгүүр хамтран ажиллаж дэмжсэн байна.  Аймгийн Онцгой комиссийн зүгээс сэтгэлийн хандив өргөж байгаа ААН  болон иргэдэд гүн талархал илэрхийлж байгаагаа уламжилсан юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу