Энэ сарын 3ны өдрөөс эхлэн хот хоорондын хөдөлгөөн хэвийн горимд шилжсэн бөгөөд одоогоор зам нээсэн эхний өдөр Орхон аймгаас 3175 тээврийн хэрэгсэл 10770 иргэн гарсан байна. Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн газраас нийслэл болон орон нутгийн хяналтын цэгүүдээр орж ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар асуумж авна. Уг асуумж нь таны овог нэр, хаанаас хаана очих, сүүлийн 14 хоногт хаагуур ямар хугацаанд аялсан зэрэг арав гаруй асуултаас бүрдэнэ. Мөн эрүүл мэндийн байгууллагаас зорчигч нэг бүрийн халууныг үзнэ. Иймд зорчигч та иргэний үүргээ ухамсарлан төрийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн шинэ төрлийн коронавирусийн халдвараас хамтдаа сэргийлэхийг уриалж байна.
Хот хоорондын чиглэлд зам хаах, хөдөлгөөн зогсоох ямар нэгэн шийдвэр гараагүй, Уг шийдвэр гэнэт гарах магадлал өндөр учир нь Улсын онцгой комисс эцсийн шийдвэрийг цаг үеийн нөхцөлтэй уялдуулан гаргах эрхтэй.
















СЭТГЭГДЛҮҮД /0/