Баянгол, Веранда, Ариг ресторан, ICC Tower-т очиж үйлчлүүлсэн иргэд өөрсдийгөө тусгаарлан, сэжигтэй шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандана уу?

Баянгол, Веранда, Ариг ресторан, ICC Tower-т очиж үйлчлүүлсэн иргэд өөрсдийгөө тусгаарлан, сэжигтэй шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандана уу?

Дорноговь аймагт тусгаарлаад буй Франц улсын эрэгтэй, 57 настай иргэний биеийн байдал хэвийн байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ. Түүний халуун 36.7 хэм байгаа аж. 

Франц улсын иргэнтэй гар барьсан хүмүүс болоод орчуулагчийг нэгдүгээр хавьтал гэж үзэн тусгаарлах арга хэмжээнүүдийг авч байгааг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлсэн. Юун түрүүнд нэгдүгээр хавьтал байж болох Улаанбаатар дахь 80, Дорноговь дахь 43 хүний мэдээллийг тодорхой болгож тусгаарлаж байгаа бол Цагдаагийн ерөнхий газар хавьтал бүхий 500 орчим иргэн байгааг хэлж буй.

Засгийн газраас өгч буй мэдээллээр "2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Тухайн иргэнийг Дорноговь аймагт тусгаарлан, давтан шинжилгээ хийж эхний хариуг баталгаажуулах юм. Нэгдүгээр хавьталд орсон 120 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээ авч, дам хавьталд орсон 500 гаруй хүнийг олж тогтоож байна.

Энэ хугацаанд Баянгол, Веранда, Ариг ресторан, ICC Tower-т очиж үйлчлүүлсэн иргэд өөрсдийгөө тусгаарлан, сэжигтэй шинж тэмдэг илэрвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандахыг зөвлөж байна" гэсэн юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу