Улсын бүртгэлийн хэлтэс: 4-р сарын 1ныг дуустал 08:30-14:30 цаг хүртэл ажиллана

Улсын бүртгэлийн хэлтэс: 4-р сарын 1ныг дуустал  08:30-14:30 цаг хүртэл ажиллана

Монгол Улсад коронавируст халдвар /COVID-19/ бүртгэгдэж, улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын  даргын тушаал гарч бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг ажлын тусгай горимд шилжүүлэх тухай шийдвэрлэжээ.

Тус тушаалд улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчид болон үйлчлүүлж буй иргэдийг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөхөөр болсон байна.

Ингэхдээ байгууллагын өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах үүднээс УБЕГ-ын Хяналт шалгалтын газар, Бодлого төлөвлөлт, дүн шинжилгээний газар, Тамгын газар болон Санхүү төлөвлөлтийн газрын албан хаагчдыг гэрээсээ ажиллах боломжоор хангаж, ээлжээр ажиллуулах зохицуулалт хийгдсэн байна.Ингэснээр Орон нутгийн улсын бүртгэлийн байгууллагууд 08:30 минутанд ажил эхлэж 14:30 цагт хаана 

Иймд иргэд та бүхэн улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлж буй иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн эрхийн болон архивын лавлагаа, үйлчилгээг нийслэл болон орон нутгийн аль ч нэгжээс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд дараах цагийн хуваарийн дагуу авах боломжтойг анхаарна уу?

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу