Орхон аймаг: Бүх нийтээрээ хотоо цэвэрлэж цэвэр, цэмцгэр, эрүүл хотыг бий болгоцгооё

Орхон аймаг: Бүх нийтээрээ хотоо цэвэрлэж цэвэр, цэмцгэр, эрүүл хотыг бий болгоцгооё

  Бүх нийтээрээ хотоо цэвэрлэх ажилд иргэд та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна.

 Аймгийн Засаг даргын 192 тоот захирамжийн дагуу аймгийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 3 дугаар сарын 31 ны энэ өдөр  зохион  байгуулж байна. Олноороо нэгдэн нийлж хотоо цэвэрлэх ажилд иргэдийн оролцоо хамгийн чухал. БҮХ нийтийн их цэвэрлэгээнд өнөөдөр иргэд хашаа, хороо гудамж, талбай орон байрынхаа гаднах орчныг цэвэрлэн хамтран оролцох бөгөөд ААН нэгж байгууллагууд ойр орчимдоо байгаа 50 метр хүртэлх зам талбайг хамт олноороо нэгдэн нийлж цэвэрлэх юм.Тус ажилд иргэдийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэх учиртай.

Өглөө эртлэн эхэлсэн БҮХ нийтийн цэвэрлэгээнд багийн иргэдийн оролцоо харьцангуй өндөр хувьтай байгаа бол орон сууцны хороололд орших суух иргэдийн оролцоо тун хангалтгүй байв.

Том оврын авто машинтай 4 иргэн иргэнийхээ үүргийг биелүүлж их цэвэрлэгээнд сэтгэл гарган ажиллахаар ирэв.Баг тус бүрт ахлах ангийн сурагчдын төлөөллийг оролцуулсан ухуулга сурталчилгааг явуулж айл өрх бүрт цэвэрлэгээнд оролцохыг уриалав.Хот тохижуулах газрын зүгээс гуу, жалга дагасан хог хаягдалуудын ачилтыг хариуцаж байна. Эдгээр ажлуудад хамгийн чухал нь ИРГЭН таны оролцоо голлох үүргийг гүйцэтгэнэ.

Өнөөдөр хотоо бүхэлд нь цэвэрлэх ажлыг нийтээрээ зохион байгуулах бол маргааш хотын хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг ажлыг зохион байгуулна.

Цэвэр, цэмцгэр, эрүүл хотыг бий болгоход Эрдэнэт хотын иргэн таны оролцоо хамгаас чухал 

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /1/

estoi zuvuu saihan ajil demjed geree tseverlsn shu

gerin ezegtei

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу