Иргэдээс ирсэн хандиваар 4 тонны багтаамжтай,ариутгал хийх тусгай зориулалтын автомашин худалдан авч ОБГ хүлээлгэн өглөө

Иргэдээс ирсэн хандиваар 4 тонны багтаамжтай,ариутгал хийх тусгай зориулалтын автомашин худалдан авч ОБГ хүлээлгэн өглөө

Аймгийн онцгой комиссд иргэд олон нийтээс "Ковид-19" халдвараас сэргийлэхэд зориулж  155.6 сая төгрөг болон эд материал хандивласан. Уг мөнгөөр 4 тонны багтаамжтай, бүх талруугаа ариутгалын бодис цацдаг, хойноо мананцар үүсгэгчтэй "Forland" тусгай зориулалтын автомашин худалдан авч аймгийн ОБГ хүлээлгэн өглөө. Мөн ариутгал, халдваргүйтгэлийн бодис, хэрэглэл худалдан авч өнөөдрийн бүх нийтийн халдваргүйтгэлийн арга хэмжээнд зориулж байна.Өнөөдөр тус авто машиныг албан ёсоор хүлээлгэж өглөө.Орчин үеийн стандарт хангасан тус авто машин нь ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд нэн тохиромжтой цаг хэмнэсэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулахад зориулагдсан гэдгээрээ онцлог гэсэн юм. 

Аймгийн Засаг даргын А/192 тоот захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг Орхон аймгйин хэмжээнд өнөөдөр  зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр 13:00-18:00 цагийн хооронд хотын доторх бүх хөдөлгөөнийг зогсоож зам хаалаа.

Мөн төрийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагааг дээрх цагийн хооронд түр зогсоож ариутгал, халдваргүйтгэл хийх юм. Томоохон зах, худалдааны дэлгүүрээс эхлээд хорооллын гудамжны зургаан нэрийн дэлгүүр, авто болон дугуй засвар, эмийн сан, тамхины бөөний худалдаа ч захирамжийн хүрээнд үйл ажиллагаагаа зогсоож ариутгал, халдваргүйтгэлийн ажлууд явагдаж байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу