"Хаан хүнс катеринг" ХХК -ийн зүгээс Дархлаажуулалтын өдөрлөг зохион байгууллаа

"Хаан хүнс катеринг" ХХК -ийн  зүгээс Дархлаажуулалтын өдөрлөг зохион байгууллаа

Хавар гэнэт хүйтрэх, дулаарах буюу агаарын даралтын тогтмол бус байдал нь хүний цусны даралтыг тогтворгүй байлгах нөхцөлийг бий болгосноор биед сөрөг нөлөө үзүүлдэг байна. Дулаарах үед судасны хана тэлж даралт буурдаг. Өөрөөр хэлбэл хаврын ядаргаа гэдэг нь нэг улирлаас нөгөө улиралд шилжиж буй бие организмд гарч буй дасан зохицлын өөрчлөлт. Хүйтний улиралд хүний биед хэрэгцээтэй витамин, амин хүчлүүд болон бусад хэрэгцээт бодисын нөөц зарцуулагдаж хэвийн хэмжээнээс багасан дархлаа сулрах нөхцөлийг бий болгоно.

Энэ үед янз бүрийн өвчин тусах нь магадлал ихтэй болох тул хавар аль болох  дээрх бодисын нөхөн хангалтыг хурдан бие организм авах хэрэгтэй. Үүнд хамгийн түрүүнд шим тэжээллэгтэй хоол хүнс чухал. Хоол хүнснээс гадна өвчний шинж тэмдэг илрээгүй үед шууд эм, тариа, дусал хийлгэх асуудал манайд түгээмэл байдаг ч энэ нь зохиомлоор дархлааг тэтгэх замаар ямар нэгэн өөр өвчинг бий болгох магадлалтай.

Харин үүний оронд эмийн бус бэлдмэлүүдийг хэрэглэх замаар дархлааг алгуур тэтгэх, биеэ цэвэрлэх байдлаар хаврын улиралд гарч буй өөрчлөлтийг давж чухал асуудал юм. Иймд "Хаан хүнс катеринг" ХХК-ын зүгээс "Эрдэнэт" үйлдвэрийн ажилтан ажиллагсдын дархлааг дэмжих зорилгоор Дархлаажуулалтын өдөрлөг зохион байгуулж олон төрлийн амин дэмээр үйлчилсэн байна.Тус өдөрлөгийн хүрээнд халуун аньс, чацаргана, нэрс цагаан гаа сармистай сүү зэрэг бүтээгдэхүүнээр үйлчилээд зогсохгүй бүтээгдэхүүн бүрийн хүний биед үзүүлэх онцлогыг харуулсан танилцуулга  мэдээллийг үйлчилүүлэгчдээ хүргэсэн байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу