Оны өмнөхөн АН-ын Үндэсний Бодлогын Хороо (ҮБХ) хуралдахдаа АН-ын гишүүдийн татварын асуудлыг хэлэлцэж, тус намаас сонгуульд нэр дэвшихийг тулд 100 сая төгрөгийн дэнчинг намдаа төлөх шийдвэр гарсан. Ардчилсан нам татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг, хэн нэг олигархын халаасанд гүйж ордог нам биш.Тэр ч утгаараа энэ шийдвэр бол шудрага гэж ҮБХ-ын гишүүд үзсэн. Ингээд намдаа 100 сая төгрөгөө төлчих юм үзэж нүд тайлсан эрхэмүүд эхнээсээ тодорч бэлтэй бизнэстэй ардаа санаа зовох зүйлгүйгээр улс төрийн халуун тогоонд орж ирэх эрхэмүүдээс энэ жилийн сонгуульд нэр дэвшүүлэх гэдгээ намын дарга С.Эрдэнэ хэлчихсэн. Эрдэнэтээс энэ мөнгийг хэдэн хэдэн хүн барьж очоод гарын үсгээ зураад өгчихсөн гэх мэдээлэл бий.
АН нам байгуулагдаж олон намын тогтолцоот төр бий болсон түүхэн өдөрт зориулсан мэндчилгээ ойрын өдрүүдэд олон нийтэд хүрсэн. Уг мэндчилгээний агуулгыг сайтар ажиглавал 2020 онд нэр дэвших эрхэмүүд голчлон оролцсон харагдах .Тухайлбал Орхон аймгийн АН-ын хорооны дарга Ц.Батхуяг, Орхон аймгийн МОАХ-ын тэргүүн Д.Өсөхбаяр, АН-ын ҮБХ-гишүүн, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Ойдов нар энэхүү мэндчилгээнд Эрдэнэтийг төлөөлжээ. Эндээс тунгаан ажвал АН-аас нэр дэвших эрхэмүүд хөшигний цаана аль хэдийн тодорчихсон яваа бололтой. Эрдэнэтийн тойрогт АН энэ удаа гаднаас хүн илгээхгүй байх магадлал өндөр болоод явчихлаа. Эрдэнэтийн АН-ыг төлөөлж ИТХ-д суугаа 2 төлөөлөгч бий. Түүний нэг нь Ц.Ойдов тэрээр 2016 оны хүндхэн сонгуульд ИТХ-аас намдаа суудал авчирсан гавьяатай нэгэн. Түүгээр ч зогсохгүй Аймгийн намын хорооны даргад нэр дэвшиж байсан удаатай.
Нам ялагдал хүлээх бүрт тэрээр санхүүгийн зарим дэмжлэгийг үзүүлдэг гол гишүүний нэгт тооцогддог. Мөн намаас тавьж буй шалгуурт тэнцсэн 2020 оны сонгуульд АН -аас нэр дэвшигч өмнө нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдоогүй байх, хөрөнгө орлогын мэдүүлэг бусад мэдээллээ үнэн зөв мэдээлсэн байх зэрэг хуулиар тавигддаг үндсэн шаардлагуудыг хангасан байх шаардлага тавигдана. Хоёрдугаарт, намын үйл ажиллагааны оролцоо, манлайлалыг авч үзэхээс гадна олон нийтийн дэмжлэг, нийгэм дэх рейтинг, нэр хүнд нь ямар байна зэрэг олон талын шалгуур тавьж судалгаагаар шийдэхээр болсон энэ шалгуурт тэрээр тэнцчихсэн гэж хэлж болохоор...
Олон жил Эрдэнэт хотод бизнэсийн салбарт ажиллахдаа 900 гаруй иргэнийг ажлын байраар хангасан. Хангайн бус худалдааны төвөөр дамжин бизнэс эрхэлж ажил амьдралаа залгуулж яваа эгэл жирийн "ЭРДЭНЭТИЙН" иргэд түүнд ам сайтай талархаж явдаг.
Орхон аймгийн МОАХ-ын тэргүүн, Монголын жудогийн холбооны Орхон аймгийн салбар холбооны тэргүүн МУ-ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж буй Д.Өсөхбаяр тэрээр АН-аас 2020 онд нэр дэвшихээр горилж буй. Түүний хувьд жудогийн төдйигүй спортын салбарт оруулсан хөрөнгө оруулалт өндөр хувийг эзэлдэг. Аймгийн намын хорооны дарга Ц.Батхуяг 2020 оны УИХ-ын сонгуульд Эрдэнэтээс нэр дэвших нь ээ ...Эрдэнэтийн унаган хүүхдүүдийн нэг гэгддэг түүнийг намын хорооны гишүүд, дэмжигчид ихээхэн дэмжиж буй.
















Энэ нөгөө 100 сая төлөөд нэр дэвших гээд байгаа нөхдүүд мөн үү
Ичээрэй дуракуудаа