Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөж ирсэн буюу нийт батлагдсан тохиолдлын тоо нэгээр нэмэгдэж, коронавируст "Ковид-19" халдварын тохиолдол өнөөдөр 16 боллоо.
- Тухайлбал, өнгөрсөн 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө ОХУ-аас зорчиж ирсэн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан 5 иргэний давтан шинжилгээгээр нэг хүнд нь "Ковид-19" халдвар илэрчээ.
-Нийт 14-21 хоногийн хугацаанд тусгаарлагдаж буй тухайн иргэний анхны шинжилгээнд халдвар илрээгүй боловч 04 дүгээр сарын 07-нд хийсэн давтан шинжилгээгээр ийнхүү халдвартай болох нь батлагдсан байна.
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 14, Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн 192 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй.
- Мөн тандалт, судалгааны чиглэлээр уушгины хатгалгаа өвчтэй хүмүүсийн 25 сорьцонд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй гэж ЭМЯ-аас өгсөн мэдээлэлд танилцуулсан Өнөөдөр танилцуулсан тус мэдээллийн улмаас олон нийтийн зүгээс Сэлэнгэ,Дархан,Орхон зэрэг аймагуудад тусгаарлалтанд байсан иргэдээс тусгаарлалтын хугацаа дуусахад ямар нэгэн шинжилгээ аваагүй талаар санал гомдол илэрхийлж тайлбар мэдээлэл авахыг хүсч манай сайтанд хандсан юм.
Иргэдийн тавьсан зарим асуултанд Орхон аймгийн ЭМГ-ын дарга Т.Мөнхцэцэгээс хариулт авлаа
-Тусгаарлалтанд байсан иргэдээс ямар нэгэн шинжилгээ огт авсангүй. Ямар тохиолдолд шинжилгээ авч байгаа талаар иргэдэд тайлбар мэдээлэл өгөхгүй юу?
Орхон аймагт 3-р сарын 21 ны өдрөөс 3-р сарын 24 ны өдрүүдэд нийтдээ 4 ээлжээр 207 иргэнийг бид тусгаарлалт буюу ажиглалтанд хүлээн авсан.
Эдгээр иргэдээс сэжигтэй гэж үзсэн 8 иргэнээс шинжилгээ авч ХӨСҮТ-рүү илгээсэн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.
ХӨСҮТ-ээс болон ЭМЯ-аас өгч байгаа зөвлөмжийн дагуу бүх тусгаарлалтын арга хэмжээ маш өндөр хяналт шалгалтын дор зохион байгууллагдсан. Бид энд ирсэн иргэдээс нэг бүрчлэн шинжилгээ авч давтан шинжилгээ хийгээгүй.
Учир нь сэжигтэй гэж үзсэн болон сэжигтэй тохиолдлын нэг, хоёрдугаар хавьтагчаас шинжилгээ авна гэсэн зөвлөмж бий энэ зөвлөмжийн дагуу бид ажилласан.Тусгаарлалт буюу ажиглалтанд байсан иргэдээс сэжигтэй тохиолдол дахин илрээгүй учир 14 хоногийн хугацаа дуусч гэрийн ажиглалтанд шилжсэн.
-Тусгаарлалтын хугацааг 21 хоног болгож хугацааг сунгасан ямар тохиолдолд 21 хоног тусгаарлаж байгаа бэ?
3-р сарын 26 наас хойш хилээр орж ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлах шийдвэр гарсан. Манай аймагт тусгаарлагдсан иргэдийн хугацаа бол 3-р сарын 26-наас өмнө байж таарсан тул 14 хоногийн тусгаарлалт ажиглалт явагдсан. Бид ЭМЯ-аас гаргасан шийдвэр зөвлөмжийг биелүүлж ажиллах үүрэг хүлээсэн. Өнөөдөр тусгаарлалтанд байгаа иргэдийн хугацаа 7 хоногоор ахин сунгах шийдвэр ирсэн тул үлдсэн 40 гаран иргэний ажиглалтын хугацааг ийнхүү 7 хоногоор сунгаж байна.
Одоогоор манай аймагт тусгаарлалт буюу ажиглалтанд байгаа иргэдээс сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
















10 хоног дээрээ шинжилгээгээр илэрч бна шинж тэмдэг илэрэхгүй шинжилгээгээр илэрч бна гээд бхад 1 байтугай давтан шинжилгээ авч гаргамаар юм нэг ч шинжилгээ аваагүй гэхээр аймаар айдастай л юм даа
Доржпагам