“Их залуу” багийн 1-р гудамж тэр дэлгүүрийн хажуугаар гараад цоохор хашаа бий гэж дуудлага өгсөнөөр олж ирэх түргэн тусламж, такси, дуудлагын үйлчилгээг хүндрүүлдэг жишгээр манай хотын хаягжилтын өнөөгийн дүр төрх илэрхийлэгддэг. Энэ мэт нэршлийг бид өөрсдөө , ойлгохгүй, төөрч байхад анх ирсэн хүмүүс хүссэн газраа олж очих нь бүр ч эргэлзээтэй. Хаягжуулалт, нэршил байдаг ч иргэд өдөр тутамдаа хэрэглэлгүй ойролцоо байрлах томоохон барилга ,дэлгүүр, эмийн сан зэргээр баримжаалж буй нь өнөөдөр хөгжлөөс нэг алхам ухарч байгааг илтгэх. Гэр хороололд огт байхгүй биш бий хамгийн гол нь бүрэн хаягжилт ховороос гадна байгаа хаяг нь хуучирсан харагдах Бичиг нь танигдахаа больтлоо нар, салхинд идэгдсэн хаягаа сэргээж, хаяггүй байгаа газруудыг хаягжуулах нь одоо нэн чухал байна. Хэдий болтол хаяггүй гудамжаар бэдрэх вэ?
Хотжилт эрчимтэй явагдаж, суурьшлын бүс түргэн тэлж, барилга, байгууламж нэмэгдсэнээс үүдэлтэй.
Засаг захиргааны нэгж нь газар ашиглалтад ойр ойрхон өөрчлөлт оруулж, ойлгомжгүй нэрлэдэг, зарим газрыг хаягжуулдаггүй хаячихдаг
Хотын төвийн бүсэд аливаа газрыг олоход хүндрэлтэй байхад захын хороолол болон төлөвлөлтгүй суурьшсан хэсэгт бүр хүндрэлтэй. Энэ мэт асуудлаас үүдэн дотоодын болон олон улсын хэмжээнд албан байгууллага, иргэдийн шуудан, илгээмжийн хаяг огтоос хөгжөөгүй.
Хаягжилт яагаад чухал зүйл юм бэ? Гол нь хэнд хамгийн их хамаатай бас хэрхэн шийдвэрлэх ёстой юм. Энэ бол төр иргэний хамтдаа хэрэгжүүлж шийдвэрлэж болох зүйл. Сошиал ертөнцөнд онлайн худалдаа өргөжин тэлж хүн бүр хүргэлтийн үйлчилгээг сонгох болсон эдгээр нь хаягжилтыг стандарттай болгох нэн шаардлага тулгарсан гэдгийг илтгэж байгаа юм. Орхон аймаг 24 баг нэгжтэй төвийн орон сууц гэр хорооллын багуудад хаягжилтын эмх, цэгц дутмаг нэгдсэн стандарт байдаг ч тэр нь огт хөрсөн дээрээ бүрэн бууж чадаагүй.Сүүлийн жилүүдэд сум орон нутгийн зүгээс хөрөнгө мөнгө гаргаж шинэчлэлт огт хийгээгүй. Нүдэнд харагдах атлаа хаягдсаар ирсэн хаягжилтыг бид анзааралгүй хажуугаар нь өнгөрсөөр л ...Хэзээ нэг өдөр гэнэт өөрчлөгдөх мэт тоогүй хаячихдаг хаягжилтандаа” САЛХИ” оруулж шинэчлэлт хийх цаг иржээ.
-ХОТЫН ГУДАМЖ, ТАЛБАЙ, БАЙШИН БАРИЛГА ХАШАА ГУДАМЖАА, ХАЯГЖУУЛАХЫН АШИГЛАХЫН АЧ ХОЛБОГДОЛ
Иргэд төрийн үйлчилгээг шуурхай авна.
Хотын өнгө үзэмжийг сайжруулах, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх хот төлөвлөлтөд олон талын ач холбогдолтой.
Бизнесийн байгууллагуудын хувьд бараа бүтээгдэхүүнээ түгээх, шинэ зах зээл бий болгох, онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, логистик гэх мэт дэд бүтцүүдээ байгуулахад чухал үүрэгтэй
Хаягийн мэдээлэл нь тухайн улсын чухал өмчид тооцогддог тул шуудан, илгээмж хүргэх, байршилд суурилсан бизнесийн хөгжлийг түргэсгэх боломж бүрдэнэ зэрэг олон давуу талтай.
Гэрэлтүүлэг тоглоомын талбай зэрэг хүний амьдралын хэрэгцээг хангадаг олон зүйл бий эдгээрээс өдөр тутам хэрэглэгдэж байдаг зүйл бол “ХАЯГ”энэ бүхнийг орчин үеийн хэлбэрт шилжүүлж илүү ойлгомжтой болгох ажилд “ТӨР” хөрөнгө гаргаж иргэдийн оролцоотой шинэчлэе.
Т.Атарбаяр
















СЭТГЭГДЛҮҮД /0/