Соёл урлагийнхан хаана явна вэ...

Соёл урлагийнхан хаана явна вэ...

        Дэлхийг чичрүүлж буй цар тахал хүмүүс бидэнд амьдал, сэтгэлгээ, амьдарч буй хэв маягаа өөрчлөхийг шаардаж байна.Хүмүүс бид ч гэсэн ашгийн төлөө, мөнгөний төлөө улайран хүн чанар, хүн ёс, хүнлэг чанараа гээснийхээ горыг амсаж байгаа гэхэд болно. Яг л энэ үед нийгэм, хүмүүс өөрсдийгөө өөрчилж, хандлага, үзэл бодолдоо томоохон өөрчлөлт хийх цаг зайлшгүй ирж...

Үүнийг хэрхэн хийх вэ...Төр засгаас нэг талаас аюулт өвчнийг зогсоох нөгөө талаас сонгууль ойртож байгаатай холбоотой гал унтраах, ард иргэдэд гоё харагдах, өнөө маргаашийг өнгөрөөх нөгөөх л ходоодоор хэмжсэн шийдвэрүүдээ гаргасаар.... Цаг үе, нөхцөл байдал биднээс өөрчлөлтийг нэхсээр байтал сошиалаар дүүрэн нөгөө л хар хор хэрүүл уруул...Харин ч хүмүүс гэртээ байх тусмаа улам л хэрүүлч болж, улам л харлуулсан мэдээ, бичлэг болгоны доор хэрэлдсээр....

        Гэвч эрх баригчид, улс төрчидийн хэдэн төгрөг мөнгөний хэрүүлээ хийж байхад харин залуучууд сэрж байна. Тэд харин сошиал орчинд эерэг зүйлүүдийг постолж, подкастуудыг хийж, спортынхон маань төрөл бүрийн сунтах, өргөх гэх мэтийн эрүүл амьдралын чэллэнжүүдийг явуулаад эхэллээ...

        Харин өнөгөө нийгмийн тэргүүн эгнээнд байх ёстой...нийгмийн сэтгэлгээнд өөрчлөлт хийх үүрэгтэй урлагийнхан маань хаана явна...Тоотой хэдэн том хамтлагууд, хошин урлагийнхан маань онлайн тоглолт хийснээс хэтэрсэнгүй.... Харин ч хийгээд байгаа юм биш үү гэх хүмүүс байгаа л байх... Гэхдээ энэ бүхнийг хийж байгаа соёр урлагийнхан маань зөвхөн өөрсдийн хүчээр зах зээл дээр амьдардаг нөгөө л хувийн чөлөөт уран бүтээлчид...

Нөгөө жил бүр татаас авдаг, улсаас цалинждаг, дээшээ харж юм нэхдэг урлаг соёлынхон маань хаана явна... Зарим нэг бизнес сэтгэлгээтэй нь IPTV-ийн контентийнхоо хандалт ашиг орлогыг нэмэгдүүлэх ажлаа л хийж байна гэхэд хилсдэхгүй... Гэтэл төр засгаас гаргаж буй тушаал шийдвэрүүдийг нөгөө муу хэл аманд ордог цэрэг, цагдаа, онцгойгийнхон л хэрэгжүүлэх ёстой юм шигээр бодож, хэл амаа билүүдсээр..

Уг нь өнөөгийн энэ хүнд үед урлаг соёлынхон маань иргэний хариуцлагын хүрээнд бусдыг уриалсан, ард иргэдийнхээ сэтгэл санааг өргөсөн олон олон зүйлүүдийг хийж бүтээмээр байна.Тэднийг заавал ч үгүй хэн нэгэн дарга даамал зохион байгуулах гэхээсээ илүүтэйгээр өөрсдийн хүсэл эрмэлзэлээр энэ бүхнийг хиймээр байх юм.

Хаана явна нөгөө ардын, төрийн шагналтнууд..хаана явна нөгөө мундаг жүжигчид...

Одоо л та нар нийгмийг сэрээгч, тэргүүн эгнээнд байх ёстой гэдгээ мэддэг бол жаахан сэтгэмээр байна.Нийгмийн сэтгэлгээг өөрчилсөн, хүн ардынхаа сэтгэл санааг өргөсөн, уриалсан зүйлүүдээ хиймээр байна. Урлаг гэдэг зөвхөн дөрвөлжин байшин дотор, тайзан дээр явагддаггүй юм гэдгийг мэдрүүлмээр байна.

Би урлагийн хүн гэж цээжээ дэлдэж байгаа хэн бүхэнд хандаж хэлэхэд одоо цээжээ биш тархиа ажиллуулах цаг иржээ....Ард иргэддэээ соёлын довтолгоог эхлүүлж, хүнлэг энэргүй хүсэл тэмүүлэлтэй нийгмийг бүтээх ажилдаа ханцуй шамлан ормоор байна....

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /1/

yag garch ireech songuuliar heden uls turchidin bugs dolooj duulj huurdana bz

zochin

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу