Орхон аймгийн 120 гаруй мянган иргэний эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг хариуцдаг ЭМЯ-ын чиг үүргийг хэрэгжүүлэгч Орхон аймгийн ЭМГ-ын тэр дундаа нийгмийн эрүүл мэндийн төвд чухам юу болоод байна вэ?
Дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдлын улмаас Эрүүл мэндийн салбар онцгой нөхцөлд ажиллаж байгаа энэ цаг үед чиг үүргийн байгууллагад хариуцлагатай ажил гүйцэтгэж суугаа Нийгмийн эрүүл мэндийн төвийн алба хаагч нар өнгөрөгч 7 хоногт ажлын байран дээрээ архидан согтуурч танхайрсан тухай мэдээллийг тухайн байгууллагад ажиллах алба хаагч нар бидэнд мэдээллэв.
Тодруулбал Орхон аймгийн ЭМГ-ын дарга Ц.Мөнхцэцэг нийслэл хот руу явсан хойгуур тус ажлын байрны архидан согтууралт явагдсан байна .Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ийнхүү нийгмийн эрүүл мэндийн төв нь толгойгүй хүн лугаа адил авирлаж төрийн сахилга бат, хяналт алдагдсан байдалтай архидан согтуурсан явдалд өнөөдөр хэн хариуцлага хүлээх бэ? Монгол Улсад төрийн албан хаагч ажлын өрөөндөө архидан согтуурвал хариуцлага хүлээлгэх хууль батлагдаад их олон жил болж буй. Хэрэгжүүлдэг нь ховор тэр ч утгаараа 2018 онд Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх дэг журмыг чангатгах сахилгын тогтоол гаргаж чанга хатуу хариуцлага хүлээлгэх ёстойг анхааруулсан байдаг.
Гэтэл өнөөдөр төрийн албан хаагч нар ажлын байран дээрээ архидан согтуурч танхайрсан үйлдэл гарчихлаа үүнд ЭМГ-ын дарга та хариулт өгнө үү?
Сүүлийн жилүүдэд аймгийн Эрүүл мэндийн газар удирдлага зохион байгуулалтын тал дээр нэг л удирдлагагүй машин шиг ажиллах болсон талаар мэргэжлийн хүмүүс шүүмжлэх болсон.
Тухайлбал ЭМГ-ын дарга Ц.Мөнхцэцэг нь өөртөө чөлөө олгоод жил гаруй хугацаанд ажлын байраа орхисон.Тус байгууллагад санхүүгийн болон газрын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн хяналт шалгалт явагдахад “ХАНГАЛТГҮЙ” гэсэн үнэлгээ өгсөн зэрэг зөрчлүүд үүссэнийг ЭМГ олон жил ажиллаж буй мэргэжилтэнгүүд хэлсээр байгаа. Нөхцөл байдал ийм байхад газрын дарга Ц.Мөнхцэцэгт өнөөдөр ямар ч хариуцлага тооцоогүй, би ямарч буруугүй,зэргээр өөрийгөө хамгаалж ажил үүргээ хуулийн дагуу явуулж буй ажилтан нараа ангал руу чихэж шудрага зүйл шаардсан ажилчидаасаа эхнээс нь хууль бус хариуцлага тооцож эхэлжээ. Эрх мэдлээрээ далайлгаж үүрэг хариуцлагаас бултаж буй ЭМГ-ын дарга та ийм нөхцөлд дур зоргоороо ажлын байрандаа архидан согтуурсан алба хаагч нартаа хариуцлага тооцож өгнө үү?
















Даргых нь буруу гэж юу байхав. Төрөөд нялх биетэй байхдаа ажилдаа орсон гэсэн. Хуулийн дагуу чөлөө авсан байлгүй арай ч бас ингэж дайрч болохгүй
Сүүнээ