О.Баасанхүү: Орхон аймгийн АН-ын гишүүд, дэмжигчид намайг таатай хүлээн авсанд баяртай байна

О.Баасанхүү: Орхон аймгийн АН-ын гишүүд, дэмжигчид намайг таатай хүлээн авсанд баяртай байна

Надад энэ шийдвэрийг гаргахад үнэхээр хүнд байсан. Гэвч надад Орхон аймгийн иргэдэд амласан зүйл бий. Энэ нь С.Зориг агсны хэрэг. Төр нийгмийн зүтгэлтний амиа алдсан хэргийг цаашид зайлшгүй мөрдөх шаардлагатай байна.Түүнчлэн Эрдэнэтийн ард түмний амин сүнс болсон "Эрдэнэт үйлдвэр"ТӨҮГ  түүнийг тойрсон 49 хувийн төрд авсан эсэх асуудал өнөөдөр ч маш том хардлага цаана нь явагдаж байна. Яагаад төр 100 хувь өөртөө авсан гэсэн мөртлөө өнөөдөр онц дэглэм тогтоогоод байгаа юм. Тиймээс би энэ олон шудрага бус олон нийтийн хүлээж буй асуудлуудыг  шалгаж, шийдвэрлэнэ гэж амласан учраас цаашид сонгуульд өрсөлдөнө.
Намайг намаасаа урвасан урвагч гэж харж байгаа бол буруу МАХН намайг найман  удаа хөөсөн шүү дээ. Би эцсээ хүртэл МАХН-ыг УИХ-сонгуульд нэр дэвших эрх өгөх болов уу гэж хүлээсэн. Орхон аймгийн АН-ын гишүүд дэмжигчид намайг хар элгийг хүн гэж хүлээж аваагүй.1994 онд энэ намд  би элсэж орж байсан гишүүн харин 2011 онд намаасаа гарсан байдаг. Эргэн санавал 2013 онд Орхон аймгийн АН-ын дарга асан Г.Зоригт намайг намдаа эргэж ирж нэр дэвших үү гэдэг санал тавьж байсан удаатай.Орхон аймгийн намын удирдлагуудтай дөнгөж сая уулзаад гарч ирж байна.

АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй зарим хүмүүстэй ч уулзлаа.Тэдний зүгээс надад гомдож тунисан зүйл огт яриагүй.Миний хувьд сөрөг хүчнийг нэгтгэе АН-ыг бүлэгтэй болгоё нийтээрээ нэгдээд МАН-аас хариуцлага нэхэе гэсэн том зорилготой энэ намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ.Эрдэнэтийн ард түмэнд "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг эргүүлэн луйварчдаас салгаж авах гээд бидэнд хийх хэрэгжүүлэх ажил маш их байна.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /6/

Жи Таймд хулхдуулсан иргэд Орхон аймагт их байгаа Гишүүн энэ талаар хохирсон иргэдтэй уулзаж тэр талаар шийдэж өгвөл баярлах иргэд олон байгааг уламжлая

Энхмаа

Ёстой нээрээ нүдний булай юмаа. Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авах санал хураалтад эсрэг санал өгч байсан хүн дээ

Зочин

Тэмүүжиний санаачилсан хуулийг дахин оруулна гэвэл сонгуулийн ажилд нь хувь нэмрээ оруулаад өөрийн биеээр зүтгэмээр бхын

Орхон аймгийн иргэн

namiin banzal zailaasai

irgen eej

Amaraa Yu yarisan teriigee huraah blgvi dee chaavaas daa

Www

Эрдэнэтийн ард түмэнд "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг эргүүлэн луйварчдаас салгаж авах гээд бидэнд хийх хэрэгжүүлэх ажил маш их байна. ҮҮНИЙГ ЁСТОЙ ОЙЛГОСОНГҮЙ

Dorj

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу