Шилдэгээр шалгарч шинэ дуу мэндэлсэн "Эрдэнэт хотын нэг өдөр"

Шилдэгээр шалгарч шинэ дуу мэндэлсэн "Эрдэнэт хотын нэг өдөр"

  ОРХОН АЙМАГ 3 ЖИЛ ДАРААЛЖ ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА. НИЙТ ЭРДЭНЭТЧҮҮДДЭЭ БАЯРЛАЛАА

2016 оноос хойш бидний хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсын Засгийн газраас үнэлгээ хийж 2017, 2018 онд Орхон аймгийг шилдэг аймгаар шалгаруулаад байсан. Тэгвэл 2019 онд уг үзүүлэлтээ хадгалж дээрх шагналыг дахин хүртлээ. Өнөөдөр албан ёсоор шагналаа гардан авч албан ёсоор баталгаажууллаа.  Нийт Эрдэнэтчүүддээ баярлалаа хэмээн Орхон аймгийн засаг дарга даруухан  мэндчилгээ илгээв.  Орхон аймаг түүхийн хуудаснаа тодоор үлдэх нэгэн бахархалыг  энэ өдөр баталсан нь анх удаа 3 жил дараалан Монгол улсын шилдэг аймгаар шалгарсан явдал юм.

Зууны манлай бүтээн байгуулалтыг бий болгож чадсан  үе үеийн азай  буурлууд болон эрдэмтэн мэргэд төрийн  гавьяатнууд, Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байгаа нийт иргэддээ Монгол улсын хөгжлийн түүчээ болсон "Эрдэнэт" үйлдвэрийн үе үеийн алдартан уурхайчиддаа Эрдэнэтээр овоглож явдаг урлаг спортын алдартангууддаа ухаан төгс ахмадуудаа зориулан Chila lector буюу Т.Банди-цэрэн үг аяыг  зохиож залуу дуучин П.Хан-уул дуулсан " Зүрхний хайртай Эрдэнэт хот "шинэ дуу энэ баярт өдөр мэндэллээ. Бид Эрдэнэтийхэн арга хэмжээний хүрээнд  өнгөрсөн 2015 онд Эрдэнэт хотоос төрөн гарсан урлаг соёлын алдартангууд "Үзэсгэлэнт эрдэнэт минь" дууг амилуулж байсан бол ийнхүү  Эрдэнэт хот шинэ дуугаар дахин бүл нэмлээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу