Орхон аймаг: Энэ онд гэр хорооллыг камержуулахад 700 сая төгрөг зарцуулна

Орхон аймаг: Энэ онд гэр хорооллыг камержуулахад  700 сая төгрөг зарцуулна

Орхон аймагт өнгөрсөн  2013 онд  Цагдаагийн газраас санаачлан “Гэрэлтүүлэг” нэгдсэн арга хэмжээ явуулж, Баян-Өндөр сумын хэмжээнд 393 цэгийг зайлшгүй гэрэлтүүлэх шаардлагатай байгаа судалгаа гарган, аймгийн Засаг даргын зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлийн хурлаар хэлэлцэн санал оруулсанаар  Орон нутгийн хөгжүүлэх сангаас хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт гарган хотыг бүхэлд нь гэрэлтүүлэгтэй болгох ажил хийгдсэн байдаг. Тус ажлын үр дүнгээр гэр хороололд амьдардаг иргэд илүү аюулгүй байдалд амьдрах таатай боломж нээгдсэн гэж үздэг. Үүнээс гадна камерын нэгдсэн хяналтын системд ч багагүй тус нөлөө үзүүлж камерийн нэгдсэн системийг сайжруулах ажлууд явагдсан байдаг. Тус ажлыг илүү сайжруулах гэр хорооллын орчныг хяналтын нэгдсэн системд бүрэн хамруулах үүднээс гэр хорооллын багуудад хяналтын камер байршуулах ажил энэ онд хийгдэхээр болжээ.

Аймгийн “Мэдээлэл шуурхай удирдлагын төв” нь GPS хяналтаар одоогийн байдлаар  нийтийн тээврийн үйлчилгээ, теле камерын тусламжтайгаар төв замын хөдөлгөөнийг хянаж байна.  Уг үйл ажиллагааг улам өргөжүүлэхийн тулд энэ онд 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 13 багийг камержуулах юм байна . Мөн хэт ягаан туяагаар мэдэрдэг хоёр камер хотын урд, хойд цэгт байрладаг. Энэ нь тухайн орчны нөхцөлийг  тод  харуулдаг, хөдөлгөөн мэдэрдэг, 360 градус эргэдэг, гал түймрийн аюулыг илрүүлэх мэдрэгчтэй бөгөөд Эрдэнэт хотыг бүхэлд нь харах давуу талтай гэдгээрээ онцлог тус ажил тун удахгүй  өрнөх юм байна.Ингэснээр гэр хорооллын 13 баг хяналтын камерт бүрэн хамрагдана.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу