“Хаан хүнс катеринг” ХХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

“Хаан хүнс катеринг” ХХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

“Хаан хүнс катеринг” ХХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Хаан хүнс катеринг” ХХК нь Монгол улсын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улс, орон нутгийн төсвийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзээд Орхон аймгийн шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгаруулжээ.

Дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор манай улс хөл хорио тогтоод зуу гаруй хонож байна. Энэ байдлаас бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа доголдож, зогсонги байдалд орж 5-р сарын нэгний байдлаар 46 мянган иргэн ажилгүй болоод байгааг МҮХАҮТ-аас мэдээлсэн.

Нөхцөл байдал улам хүндэрч энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдэх хандлагатай байгааг ч мөн анхааруулсан. Улс орныхоо эдийн засаг хүндэрсэн энэ үед “Хаан хүнс катеринг" ХХК нь нэг ч ажилтнаа ажлаас халж, цомхтгоогүй дээр цалин хөлсийг нь цаг тухайд нь өгч ажиллуулж байгаа юм.

 

Дашрамд дурьдахад "Хаан хүнс катеринг" ХХК нь олон улсын стандарын ISO9001, ISO 22000 чанарын шаардлага нэвтрүүлсэн бөгөөд Орхон аймагт катеринг, зочлох үйлчилгээний чиглэлээр 200 гаруй ажилтан ажиллагсадтай үйл ажиллагаа явуулж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу