Танилц: Орхон аймагт бие дааж нэр дэвших "7" иргэн гарын үсэг цуглуулж эхэллээ

Танилц: Орхон аймагт бие дааж нэр дэвших "7" иргэн гарын үсэг цуглуулж эхэллээ

Энэ удаагийн Их хурлын сонгуульд 208 бие даан нэр дэвшигч өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байгаа. Сонгуулийн тухай хуулиар бие даагчид 801-ээс дээш гарын үсэг цуглуулснаар нэр дэвших эрх нээгдэнэ.

Тиймээс бие даагчид өчигдрөөс нэр дэвших тойргийнхоо нутаг дэвсгэрт гарын үсэг цуглуулж эхлээд байгаа.

 2020 оны УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог буюу Орхон аймагт  бие даан нэр дэвшихээр 7 иргэн бүртгүүлж гарын үсэг цуглуулах саналын хуудсыг хүлээн авсан байна.Тухайлбал МУ-ын ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг, Орхон ХАҮТ-ын дарга асан М.Сарандаваа Н. Мягмардорж, Х.Бээжин Т. Хайрат, Х.Гантулга, Э.Баярхүү  зэрэг иргэд бие даан нэр дэвших эрхээ авахын тулд сонгогчдоос гарын үсэг цуглуулж аймгийн сонгуулийн хороонд  хуулийн хугацаанд буюу энэ сарын 16-нд хүлээлгэн өгнө. 

Коронавирусийн халдвараас  сэргийлэхийн тулд дээрх хугацаанд дараах зөвлөмжийг мөрдөх юм.Хүн бүр амны хаалт зүүсэн байх, бээлий өмсөх, гараа ариутгах, айл өрхөөр явж гарын үсэг цуглуулахгүй байх зэрэг зөвлөмжийг хатуу мөрдөнө гэв.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу