ДЭМБ: Коронавирусын халдварын хоёр дахь давалгаанаас болгоомжлох хэрэгтэйг санууллаа

ДЭМБ: Коронавирусын халдварын хоёр дахь давалгаанаас болгоомжлох хэрэгтэйг санууллаа

Дэлхий дахинд сүүлийн 24 цагийн дотор шинэ төрлийн коронавирусийн 74,228 шинэ тохиолдол илэрч, нийт халдвар авсан хүний тоо 4,255,942, эдгэрсэн хүний тоо 1,527,496 болжээ. Харин нас баралт 3,403-аар нэмэгдэж 287’137-д хүрсэн байна.

 Түүнчлэн 46,939 (2%) хүний биеийн байдал хүнд байгаа бол идэвхтэй халдварын тоо 2,441,114 байгаа аж. Цар тахлыг амжилттай ялан дийлж чадсан хэмээгдэж буй Хятад, Өмнөд Солонгост халдварын тохиолдол эргэн нэмэгдэх хандлагатай болсонд ДЭМБ-ын зүгээс санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

Мөн халдвар аваад эдгэсэн хүмүүсийн харьцангуй цөөн хувьд эсрэг биет үүссэн байсныг дурдаад, хүн амын олонх нь халдвар авч болзошгүй хэвээр байна гэв.

Тиймээс улс орнууд хорио цээрийн дэглэмээ сулруулахдаа маш болгоомжтой хандахыг уриалжээ.

Цар тахлын улмаас хамгийн их хохирол амсаад буй АНУ-ын хувьд байдал харьцангуй сайжирч байгаа ба тус улсын бүх муж хөл хорионы дэглэмээ аажмаар сулруулж эхлээд байгаа бол халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж буй ОХУ ч мөн хөл хориогоо сулруулах шийдвэр гаргажээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу