Зөвшөөрөлгүй байрлуулсан контейнеруудыг нүүлгэж газрыг чөлөөллөө

Зөвшөөрөлгүй байрлуулсан контейнеруудыг нүүлгэж газрыг чөлөөллөө

"Баян Өндөр" сумын засаг даргын захирамжаар  олон жил орон сууцны хорооллын  дунд зөвшөөрөлгүй байршиж байсан  контейнеруудыг нүүлгэн шилжүүлэх захирамж гарсан. Уг ажлын хүрээнд контейнер эзэмшдэг иргэдэд албан мэдэгдэл хүргүүлж зөөвөрлөх том оврын техник байхгүй тул иргэд хуулийн хугацаанд  нүүлгэн шилжүүлэлт хийгээгүй байна.

Газрыг чөлөөлж иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд "Баян-өндөр" сум Уртбулаг багтай хамтран  Эрдэнэт үйлдвэрийн геологи хайгуулийн ангиас тусламж хүсч  техникийн асуудлыг шийдэж өгсөнөөр контейнеруудыг бага өртөг зардлаар нүүлгэн шилжүүлсэн байна.

Дээрх контейнерууд 5-р микрийн зарим байруудад 20-30 жилийн хугацаанд байршсан бөгөөд бүгд зөвшөөрөлгүй байсан байна.Газрыг чөлөөлсөнөөр тухайн орчныг ногоон байгууламжаар тохижуулах ажил хийгдэх юм байна.. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу