Танилц: МАН-аас энэ гурван эрхэм нэр дэвшихээр яригдаж байна

Танилц: МАН-аас энэ гурван эрхэм нэр дэвшихээр яригдаж байна

Хуулийн дагуу өнөөдөр намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийгээ тодруулах сүүлийн хугацаа юм.

Эрх баригч МАН-ын хувьд нэр дэвшигчдийгээ өнөөдөр тодруулж албан ёсны мэдээллийг маргааш хийхээр мэдээллэсэн.

 МАН-ын  сонгуулийн 29 тойргийн 76 мандатын 33-т нь шинэ нэр дэвшигч дэвшүүлэхээр болсон талаарх мэдээллийг баттай эх сурвалж хэлсэн.

Орхон аймгийн 20-р тойрогт нэр дэвшихээр яригдаж байсан С.Оюунбилэг,Ц.Бат-энх Б.Бат-эрдэнэ нарыг Орхоны тойрогт илгээхгүй гэдэг нь тодорхой болжээ. Ц.Бат-энхийн хувьд МАН-ын сонгуулийн төв штаф дээр үлдэж ажиллахаар болсон бол С.Оюунбилэг өөрийн хүсэлтээр нэр дэвшихээс татгалзсан гэх мэдээлэл байна.

Харин Эрдэнэтэд хамгийн ойр ажилласан иргэдийн дунд рейтинг өндөр байсан Б.Бат-эрдэнийн хувьд Хууль зүйн сайд Ц.Нямдоржид энэ удаа тойргоо алдлаа. Ингэснээр Орхон аймгийн 20-р тойрогт МАН-аас Орхон аймгийн засаг дарга Д.Батлут МЭХ-ын ерөнхийлөгч Б.Оюунгэрэл болон сайд Ц.Нямдорж нар нэр дэвших тухай асуудал хүчтэй яригдаж эхэллээ. 

Гэхдээ нэр дэвшигчдийг баталгаажуулах тогтоол эцсийн байдлаар гараагүй байгааг хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 24 цаг хүртэл нэр дэвшигчдийн нэрс өөрчлөгдөх боломжтой юм. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу