АН-аас О.Баасанхүү Ц.Батхуяг, Д.Оросоо нар нэр дэвших бол Д.Өсөхбаяр Булганд нэр дэвшинэ

АН-аас О.Баасанхүү Ц.Батхуяг, Д.Оросоо нар нэр дэвших бол  Д.Өсөхбаяр Булганд нэр дэвшинэ

АН-ын нэр дэвшигчдийн нэрс эцэслэж дуусаагүй байна. Урьдчилсан байдлаар гарсан нэрсийг олон нийтэд  хэвлэлүүд мэдээллэж эхлээд байна.  Эдгээр нэрс нь эцэслэгдээгүй хувилбар юм.

 “АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан өдөр 12:00 цагт эхэлсэн.Энэ хурлаар 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчдийг тодруулах томоохон шийдвэрлэх хурал байсан юм.

Сонгон шалгаруулах хороо нэр дэвшихээ илэрхийлсэн хүмүүсийг сонгох шалгаруулах ажлыг дүрэм, журмын дагуу хийж дууссан тул нэр дэвшигчдыг тодруулж эхэлсэн гэв.УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд АН-аас Орхоны тойрогт нэр дэвшихээр горилж байсан Д.Өсөхбаяр,Ц.Ойдов нар нэр дэвшигчдийн жагсаалтаас хасагдаж  УИХ-ын гишүүн О.Баасанхүү, аймгийн АН-ын дарга Ц.Батхуяг, Баянгол дүүргийн засаг дарга асан хуульч Д.Оросоо нар нэр дэвшихээр болсон байна. Мөн Орхоны тойрогт дахин нэр дэвшихээ зарлаад байсан Б.Мягмарсүрэнд тойрог өгсөнгүй. АН-аас эмэгтэй нэр дэвшигч ирэх нь үү гэсэн таамаглал өнөөдөр өрнөсөн бөгөөд АН эмэгтэйчүүдийн квотоо Эрдэнэтэд илгээхгүйгээр шийдэж гурван эрэгтэй төлөөлөл өрсөлдөхөөр ийнхүү тодроод байна. Д.Өсөхбаярын хувьд Булган аймагт нэр дэвшихээр яригдаж эхэлсэн байна. Эцсийн хариуг АН-аас маргааш олон нийтэд танилцуулна. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу