"АИ-92" авто бензин зөвхөн Улаанбаатар хотод нэг литр нь 1,320-1,400 төгрөгөөр борлуулагдана

"АИ-92" авто бензин  зөвхөн Улаанбаатар хотод нэг литр нь 1,320-1,400 төгрөгөөр борлуулагдана

Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийжээ.

АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр "Засгийн газрын 114 дүгээр тогтоолд гадаад зах зээл дээрх газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор бүх төрлийн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр буулгах, цаашид урт хугацаанд үнийг тогтвортой байлгахаар заасан. 

Уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд АИ-92 бензиний үнийг найман сарын хугацаанд тогтвортой байлгах ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ хугацаанд Говь-Алтай, Завхан аймгуудад АИ-92 авто бензин нэг литр нь 1,670 төгрөгөөс хэтрэхгүйгээр иргэдийн гар дээр очно. Харин Улаанбаатар хотын хэмжээнд 1,320-1,400 төгрөгийн хооронд АИ-92 авто бензин борлуулагдана гэсэн үг. Өчигдрөөс эхлээд авто бензин, дизель түлшний жижиглэнгийн үнэ бууж эхэлсэн. Өнөөдрөөс жигдэрнэ" гэв. 

2020 оны тавдугаар сарын 23-ны байдлаар: 

  • А-80 авто бензин 50 төгрөгөөр
  • АИ-92 авто бензин 80-100 төгрөгөөр  
  • АИ-95 авто бензин 200 төгрөгөөр
  • Дизель түлш 160 төгрөгөөр буурсан. 

Өөрөөр хэлбэл, нийт дүнгээр А-80 авто бензин 380 төгрөг, АИ-92 авто бензин 475 төгрөг, АИ-95 авто бензин 440 төгрөг, дизель түлш 590 төгрөгөөр тус тус буурчээ.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиглэнгийн борлуулалтын дундаж үнэ: /Өнөөдрийн байдлаар/

  •  А-80 авто бензин-1,350 төгрөг 
  • АИ-92 авто бензин - 1,360 төгрөг
  • АИ-95 авто бензин 1,800 төгрөг
  • Дизель түлш - 1,990 төгрөг байна. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу