"АВТО ВОКЗАЛ -даа ядаж камер тавиад өгөөч дарга нараа...

"АВТО ВОКЗАЛ -даа ядаж камер тавиад өгөөч дарга нараа...

Сүх далайтал үхэр амар. Харин энэ үг өдгөө" Хэн нэгний амь нас эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохиртол  санаа амар” гэж өөрчлөгдөх нь. Ямар нэгэн аваар осол гарч, хэн нэгэн амь насаараа хохирсны дараа л алдаагаа ойлгодог, тэгэх, ингэх ёстой байсан юм гэж гэнэт ухаардаг урагшгүй төрийн алдааны гажуудал гээд хэлчихвэл нэг их хилсдэхгүй биз ээ.Ингэж хэлэхийн учир олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй өдөртөө дунджаар 2500-3700 орчим тээврийн хэрэгсэл тогтмол зорчдог бидний хэлж заншсанаар

"АВТО ВОКЗАЛ" буюу барилгчдын талбайн ойр орчимд хяналтын камер огт ажилладаггүй тэнд аваар осол гарлаа гэхэд юу болсныг хянах камер аль ч хэсэгт нь байхгүй. Энэ нь төр иргэнийхээ аюулгүй байдалд хариуцлагаггүй  хандаж байна. 

АВТО ВОКЗАЛ-ыг тойрсон хэд хэдэн зогсоол бий тэнд хот хоорондын үйлчилгээ үзүүлдэг автобусс, жижиг тэрэг гээд тогтмол зогсдог зогсоол түр авто машинаа тавих зориулалт бүхий авто зогсоолууд шатахуун түгээх станцын салбар ТҮЦ, автобуссны зогсоолууд байрладаг. Гэтэл эргэн тойрны аль ч хэсэгт хаана ч хяналтын камер огт суурилуулаагүй. Ганцхан жишээ дурдахад тун саяхан "АВТО ВОКЗАЛ"-ын түр  зогсоол дээр байрлаж байсан тээврийн хэрэгсэл хажуугийн замаар орж ирсэн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөхөд замын цагдаагийн газрын алба хаагч нар хяналтын камер байхгүй нь улмаас хэмжилт хийж эртний аргаараа тус  хэргийг шалгаад буцав.Мөн дайвар ачаагаа алдсан иргэд хяналтын камергүй нь улмаас хохирсон тохиолдолууд ч гардаг байна.

Хяналтын камер яагаад байхгүй байгааг тодруулахад хажуу талд байрлах орон сууцны дээд талд байрлах камернаас өөр хяналт тус газарт огт байхгүй гэж хариулав. 

Тус газрын хувьд онцгой нөхцөлд тээврийн үйлчилгээ үзүүлдэг гэж хэлж болно Өчнөөн мянган  иргэдийн ачаа тээшийг зөөвөрлөдөг дайвар ачааны гол  дамжин өнгөрдөг цэг дээр нь иргэдийн тогтмол хөдөлгөөн тээврийн хэрэгсэл орж ирэх хоёр том гарцтай гээд аль ч талаасаа онцгой баймаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө,цаашлаад хотын аюулгүй байдал яригдах энэ газарт "ХЯНАЛТЫН КАМЕР" тавьж өгөөч дарга нараа...Зам талбай орчны тохижилт камержуулалт  нийтийн бие засах газар гээд энэ газарт анхаарал хандуулах шаардлагатай нүдэнд ил хүндрэлтэй асуудлууд асар олон байгааг анзаарч нэг хараарай. Ниргэсэн хойно нь хашгирах бус ниргэхээс нь өмнө урьдчилан сэргийлж  ажиллах хэрэгтэйг төрийн зарим чиг үүргийг байгууллагуудад сануульяа...

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу