Орхон аймаг, "Ачит Ихт" ХХК-ийн энэ оны хамтын ажиллагааны төлөвлөгөө батлагдлаа

Орхон аймаг, "Ачит Ихт" ХХК-ийн энэ оны хамтын ажиллагааны төлөвлөгөө батлагдлаа

“Ачит Ихт” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Орхон аймгийн ЗДТГ-тай хамтын ажиллагааны гэрээг 2017 оноос байгуулан ажиллаж байна. Үүний хүрээнд жил бүр тухайн жилийн ажлын төлөвлөгөөг гарган орон нутагт үр өгөөжтэй, үр дүнтэй ажил хийхэд голлон анхаардаг. 6-р сарын 19 өдөр Орхон аймгийн засаг даргын орлогч С.Батжаргал, Ачит Ихт үйлдвэрийн захирал Ц.Ариунжаргал нар 2020 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурж, баталлаа.  “Ачит Ихт” компани Орхон аймагт  5 чиглэлд буюу байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогоор орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, дотоодын худалдан авалтыг дэмжих чиглэлд ажилладаг байна. Энэ онд 178 сая төгрөгийн  хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөгөөнд тусгагджээ.

Өнгөрсөн 3 жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөө бүгд 90-ээс дээш хувьтай биелжээ. Энэ онд тус компани байгаль орчны чиглэлд голлон хөрөнгө оруулалтын ажил хийнэ гэдгийг онцолж байсан юм. Үүний хүрээнд 5га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг хэрэгжүүлнэ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу