Өнөөдөр Ховд аймгийн төвд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайн иргэн Ховд аймгийн Цэцэг сумаас ирсэн 27 настай эрэгтэй аж. Одоо түүний биеийн байдал маш хүнд, эмчлүүлж байгаа бөгөөд нэгдүгээр хавьтал 50 гаруй, хоёрдугаар хавьтал 400 гаруй хүн байгаа юм байна.
Тухайн иргэн энэ сарын 22-нд тухайн иргэн найзуудтайгаа, гэр бүлийнхэнтэйгээ хамт тарваган тахлыг голомтоос 11-үүлээ гурван тарвага агнан, хүнсэндээ хэрэглэсэн байна. Улмаар энэ сарын 26-нд эмнэлэгт хандсан аж. Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг гарчээ. Мөн түүний дүү Цэцэг суманд халуурч байгаа юм байна. Амьсгалын замаар халддаг учир иргэдийн дунд тахал тархах боломжтой бөгөөд одоо Ховд аймагт хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа юм. Цаашид бүхэлд нь хөл хорио тогтоож магадгүй юм аж.
Эх сурвалж.time.mn
















СЭТГЭГДЛҮҮД /0/