Баяр наадмын өдрүүдэд 450 гаруй Цагдаагийн алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Баяр наадмын өдрүүдэд  450 гаруй  Цагдаагийн алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Орхон аймгийн Баяр наадмын өдрүүдэд Цагдаагийн газрын 450 орчим алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Баяр наадмын өдрүүдэд ноцтой хэрэг зөрчил бүртгэгдээгүй бөгөөд хэв журмын байдал тайван байсныг онцоллоо. Дээрх алба хаагчид морь бариа, Цэнгэлдэх хүрээлэн, Цагдаагийн газрын шуурхай албанд иргэдээс ирсэн дуудлага мэдээллийг хүлээн авч, гарсан хэрэг зөрчлийг газар дээр нь шийдвэрлэж ажилласан байна. Хэдийгээр ноцтой хэрэг зөрчил   гараагүй ч архидан согтуурсан 12 дуудлага хүүхэд алга болсон 7  дуудлагыг хүлээн авч шийдвэрлэжээ.Хүүхэд хамгаалах төөрсөн хүүхдүүдийг хүлээн авч тусламж үзүүлэх төвүүд ажилласны үр дүнд эцэг эхээсээ төөрсөн хүүхдүүдийг шуурхайлан олж эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.Мөн унаач хүүхдүүдэд тавих хяналтыг сайжруулж хамгаалах хэрэгсэл дээр өндөр хяналт тавьсаны үр дүнд нэг унаач хүүхэд хөнгөн гэмтэж эмнэлэгийн тусламж авсан байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу