Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт 39 оюутан хамрагдаж батламж гардууллаа

Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт 39 оюутан хамрагдаж батламж гардууллаа

Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авч их, дээд сургуульд элсэн суралцахаар болсон 39 оюутан “Засаг даргын нэрэмжит оюутны тэтгэлэг”-т  хамрагдахаар боллоо.Тэтгэлгийн батламжийг өнөөдөр /2020-8-3/  аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал тэргүүтэй албаны хүмүүс гардуулж өглөө.

Дээрх тэтгэлэг нь аймгийн “Залуучуудын хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд олгогддог юм.

Энэ хичээлийн жилд 50 гаруй хүн уг тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргасан. Эдгээр хүсэлтийг судлах, үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулагдаж дээрх 39 оюутныг сонгосон байна. Тэдний 10 нь ЭЕШ-д 800 оноо авсан юм. Тэтгэлэгт хамрагдсан оюутан тус бүрд 550 мянган төгрөг олгоно.

“Засаг даргын нэрэмжит оюутны тэтгэлэг”-ийг 2016 оноос өнөөг хүртэл жил бүр олгож байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу