Бүх шатны сургалт энэ сарын 21-нээс хэвийн горимд шилжинэ

Бүх шатны сургалт энэ сарын 21-нээс хэвийн горимд шилжинэ

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг, олон улсын байгууллагуудаас өгсөн зөвлөмжийн дагуу өндөжүүлсэн бэлэн байдлыг аравдугаар сарын 31-нийг дуустал буюу арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэжлүүлэхээр боллоо. Ингэхдээ улс орон дотроо коронавирусийн халдварыг алдаагүй байгаа байдлыг үндэслэн урлаг спорт, олон нийтийн арга хэмжээг, үйлчилгээний газрууд,  бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Есдүгээр сарын 16-наас эхлээд урлаг, спортын бүх арга хэмжээ хэвийн горимд шилжиж байна. Бүхий л үйлдвэр үйлчилгээний арга хэмжээ мөн 16-наас эхлэн хэвийн горимоор үйл ажиллагаагаа явуулна.

Ингэснээр нийслэл, аймгуудын онцгой комисс хуралдаж тухайн аж ахуйн нэгжийн халдваргүйжүүлэлтийн зөвлөмж хүргүүлж хамтарч ажиллана. Мөн энэ сарын 21-нээс эхлээд их дээд сургууль, сургалтын төв зэрэг бүх шатны боловсролын байгууллага хэвийн горимд шилжинэ. Их дээд сургуулийн үйл ажиллагааг аравдугаар сарын 4-нээс эхлүүлнэ гэж тооцоолж байсан ч наашлуулсан. Гэхдээ хилээ нээхгүй. Гадаадад гацсан иргэдээ тусгай нислэгээр татан авах ажиллагаа үргэлжилнэ. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу