Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга Орхон аймагт ажиллаж байна

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга Орхон аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Орхон аймагт ажиллаж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүн Д.Батлут, Орхон аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Батжаргал, Орхон аймгийн Засаг даргын орлогч А. Түвшинжаргал нар болон Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтан авлаа.

Тэрээр манай аймагт ажиллах үеэрээ дөрөв буюу түүнээс олон хүүхэд төрүүлсэн ээжүүдэд  “Эхийн алдар” одонг гардуулан өглөө.

Зуун мянга гаруй хүн амтай манай аймгийн хувьд энэ жил 266 ээж “Эхийн алдар” одон авч байна. Үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 13, Хоёрдугаар зэргийн одонг 253 ээж тус тус хүртлээ. 

“Уурхайчин” соёлын ордонд иргэд хөдөлмөрчидтэй уулзах уулзалтаар түүний Орхон аймагт хийж буй ажлын айлчлал үргэлжиллээ.Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 186-р анги, "Хөх ган"ХК-ийн Гангийн үйлдвэр, "Эрдэнэт үйлдвэр"ТӨҮГ-ын үйлдвэрийн үйл ажиллагаа болон  “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”-ийн бүтээн байгуулалттай биечлэн очиж  танилцав.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу