НӨАТ-ын III улирлын урамшууллыг ирэх 10-р сард олгоно

НӨАТ-ын III улирлын урамшууллыг ирэх 10-р сард олгоно

НӨАТ-ын урамшууллыг улирал тутам олгож байгаагийн дагуу энэ оны III улирлын буцаан олголтыг 10 дугаар сард багтаан иргэдийн данс руу шилжүүлэн хийх гэж буй талаар татварын байгууллагаас мэдээлж байна. Тиймээс НӨАТ-ын урамшууллын энэ улирлын төлбөрийн баримтаа иргэд 10 дугаар сарын 8-ны 23.59.59 цагаас өмнө амжиж бүртгүүлэхийг сануулжээ. 

Татварын хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байгаа юм. Эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ оны 4 дүгээр сард олгож, энд нийт 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийг буцаан олгожээ. II улирлын НӨАТ-ын буцаан олголтоор 901.615 иргэний 38.2 тэрбум төгрөгийг иргэдийн дансанд мөн олгосон. Сангийн яамнаас мэдээлснээр нэг хүн дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт авах тооцоо гарчээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу