ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

ТАНИЛЦ: 10 дугаар  сарын цаг агаарын төлөв байдал

10 дугаар сард агаарын дундаж температур Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутаг, Булганы зүүн, Дорнодын хойд хэсгээр ОЖД-аас 1-2°C-аар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Агаарын температур X сард 1981-2010 оны дунджаар (ОЖД) Алтай, Хангай, Хэнтэйн нуруу, Хөвсгөлийн уулархаг нутгаар -2-10°C хүйтэн, Алтайн чанад говь болон говийн аймгуудын нутгаар +4...+9°C дулаан, бусад нутгаар -1°C хүйтнээс +4°C дулаан байдаг.

XI сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар -12-20°C, Өмнөговь, Дорноговийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр -2-8°C, бусад нутгаар -8-12°C хүйтэн байдаг.

XII -I сард хүйтэрч Увс, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун хойд, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр -24-30°C, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Цэцэрлэг, Арвайхээр орчмоор -8-16°C, бусад нутгаар -16-24°C хүйтэн байдаг.

II сард Увс, Баянхонгорын хойд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун хойд, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр -22-30°C, Өмнөговийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр -6-12°C, бусад нутгаар -12-22°C хүйтэн байдаг байна.

Хур тунадас ОЖД-аар X сард Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 9-15 мм, Их нууруудын хотгор болон говийн нутгаар 3-6 мм, бусад нутгаар 6-9 мм хур тунадас ордог байна. XI сараас эрс багасаж Баруун, Төв, Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 4-10 мм, бусад нутгаар 1-4 мм хүртэл хур тунадас ордог байна. Харин XII-II сард Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 2-8 мм, бусад нутгаар 2 мм хүртэл цас ордог байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу