Хөгжлийн банкнаас түрээсийн орон сууцыг хүлээн авснаар өрийн тоолуур өнөөдрөөс гүйж эхэлнэ

Хөгжлийн банкнаас түрээсийн орон сууцыг хүлээн авснаар өрийн тоолуур өнөөдрөөс гүйж эхэлнэ

Орхон аймаг, Хөгжлийн банкны төлөөллүүд түрээсийн орон сууцны барилга хүлээж авах болон санхүүгийн эргэн төлөлттэй холбоотой гэрээнд гарын үсэг зурлаа.

         Гэрээг Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Хөгжлийн банкний бүртгэл, тайлагналын хэлтсийн захирал Ж.Нямханд нар үзэглэлээ. .

       Ийнхүү барилгын ажлыг санхүүжүүлэгч Хөгжлийн банк Орхон аймагт хүлээлгэн өгсөнөөр түрээсийн орон сууцанд иргэдийг оруулах ажил эхэлнэ. Үүнээс гадна өнөөдрөөс хөгжлийн банкнаас гарсан түрээсийн орон сууцны өр төлбөрийн тоолуур гүйж эхлэн гэсэн үг. Тодруулбал уг барилга хөгжлийн банкны зээлээр баригдаж байгаа бөгөөд18,4 тэрбум төгрөгийн өрийг  хөгжлийн банкны мэдлээс орон нутагт төвлөрүүлж уг зээлийг орон нутаг бие даан таван жилийн дотор төлнө гэсэн үг юм. 

     315 айлын түрээсийн орон сууцанд хамрагдахаар 6000 гаруй иргэн материал ирүүлсэн бөгөөд үүнээс шаардлага хангасан 1400 гаруй иргэн байгаа юм. Эдгээр иргэдийн дунд ирэх долоо хоногт сугалаа явагдаж хамрагдах иргэд тодорхой болох юм. Дуншиж дуншиж мөн ч их хүлээлгэсэн уг орон сууцыг  өнөөдөр өртэйн нь хүлээн авч буй түрээсийн орон сууц нь чанар сайтай барилга гэж хэлж чадахгүй гэдгийг  аймгийн удирдлагууд нуугаагүй.Иргэдийн хүлээлтэнд цэг тавьж энэ намартаа ямар ч байсан багтаан айлуудыг оруулахаар болсон гэх таатай мэдээг өнөөдөр дуулгалаа.

     Түрээсийн орон сууцны журмын дагуу 50-ийг нь, төрийн албан хаагчдад 54-ийг нь, хувийн хэвшлийн ажилтнууд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 33-ыг нь, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд 11-ийг нь, өрх толгойлсон эцэг, эхэд 11-ийг нь, ахмад настнуудад 43-ыг нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүлд 11-ийг нь, гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон гэр бүлд 4-ийг нь тус тус түрээслүүлэх юм. Үлдсэн 90 орон сууцыг худалдан борлуулах хэлбэрээр иргэдэд олгоно.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу