Сарын орлого нь ₮900 мянгад хүрч буй, түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй иргэд 6%-ийн зээл авах боломжтой

Сарын орлого нь ₮900 мянгад хүрч буй, түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй иргэд 6%-ийн зээл авах боломжтой

Ипотекийн зээлийн хүүг 6%-аар арилжааны банкууд Даваа гараг буюу аравдугаар сарын 12-ноос олгож эхэлжээ.

Ийнхүү хүүгийн хэмжээнд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор Монголбанкнаас зээлийн журамд дараах өөрчлөлтүүдийг оруулж байгаа аж. Тухайлбал, 

  1. Үндсэн зээлдэгч 8%-ийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдаагүй байх
  2. Түрээслээд өмчлөх орон сууцны хөнгөлөлттэй хөтөлбөрт хамрагдаагүй байх
  3. Улаанбаатар хотод байршилтай амины орон сууцыг журамд нэмж оруулах буюу амины орон сууцыг 6%-ийн хүүтэй ипотекийн зээлээр авах боломж бүрдүүлэх
  4. Ипотекийн зээлийн санхүүжүүлэх Монголбанкны эх үүсвэрийн
  • 25-аас доошгүй хувийг орон нутагт 
  • 15-аас доошгүй хувийг төрийн албан хаагчдад олгох
  • нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ 100 саяас хэтрэхгүй байх

зэргийг тусгасан байна. 

Ийнхүү хүүгийн хэмжээг 8-аас 6% болгон бууруулснаар өрхийн орлогын хэмжээ 900 мянган төгрөгт хүрч байгаа иргэд ипотекийн зээлд хамрагдах боломж нь нээгдэх ажээ. Өмнө нь энэ дүн 1.1 сая төгрөг байсан юм.Орон нутагт одоогоор зээл олголт эхлээгүй байгаа бөгөөд төвөөс ирэх шийдвэрийг хүлээж байна гэв.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /2/

Ene nohtsold hamragdahiin tuld olon bichig tsaas bvrdvvleh vv

Odontungalag

Sard hed toloh be

Nansalmaa

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу