Танилц: Засаг даргын орлогчоор ажиллах хоёр "ЖАРГАЛ"

Танилц: Засаг даргын орлогчоор ажиллах хоёр "ЖАРГАЛ"

Монгол улсын засгийн газрын шийдвэрийг үндэслэн мөн 9-р тогтоолд зааснаар  90-ээс дээш мянган хүн амтай аймаг хотуудын засаг дарга нарыг 2 орлогчтой байх тогтоол батлагдсанаар хүн амын тооноос хамаарч 15 аймагт энэ шийдвэр өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжсэн.Орхон аймагт мөн адил 2016-2020 онуудад  хоёр орлогч томилогдон бүтэц орон тоог нэгээр нэмэгдүүлэн ажилласан байдаг.  Өнгөрсөн дөрвөн жилд Засаг даргын орлогчоор А.Түвшинжаргал , Хот байгуулалт дэд бүтэц хариуцсан орлогчоор С.Батжаргал нар ажилласан бөгөөд ирэх дөрвөн жил шинэхэн Засаг дарга хоёр орлогчтойгоор ажил үүргээ явуулах нь тодорхой юм. Гагцхүү энэ суудалд хэнийг тавих вэ? гэдэг асуулт хариу нэхнэ.  Дөнгөж өчигдөрхөн хуралдсан ИТХ-ын анхдугаар хуралдаанд нэр дэвшин олонхийн санал авч Засаг даргаар томилогдоод буй С.Батжаргалын тухайд Ерөнхий сайд батламжласан тохиолдолд түүний бүрэн эрх баталгаажиж улс төрийн албан тушаалуудад томилгоо хийгдэж эхлэх юм.

Тэрээр ИТХ-ын анхдугаар хуралдааны үер төлөөлөгчдийн асуултанд хариулахдаа төрийн албан хаагчдын томилгоог улс төрийн албан тушаалтангуудад шаардлагатай тохиолдолд хийх бөгөөд төрийн чиг үүргийн байгууллагуудад халгаа сэлгээ хийхгүй энэ нь өөрөө төрийн албаны хуульд зааснаар боломжгүй зүйл гэдгийг онцолсон.Шинэ засаг даргын эхний эгнээнд хийх томилгоо бол яах аргагүй  Засаг даргын орлогчид... Ирэх дөрвөн жилд түүний багт ажиллах хоёр орлогчийн нэгээр  А.Түвшинжаргал улиран томилогдох нь  тодорхой болсон бол хоёр дахь орлогчоор  намынхаа нэр бүхий нэгэн эрхэмд энэ албан тушаалыг өгөхөөр аль эрт амлалт өгчээ.  Түүний нэрийг  М.Түмэнжаргал гэдэг бөгөөд ИТХ-д 3 дахь удаагаа сонгогдсон МАН-ын хорооны дэд дарга өнгөрсөн дөрвөн жилд Хотын захирагчийн албаны даргын албыг хашсан  нэгэн бөгөөд Орхон аймгийн Засаг даргад хүч үзэхээр намын хорооны хуралд нэрээ дэвшүүлээд авсан сүйхээтэй эр.

Тэрээр 2016 онд МАН орон нутагт ялалт байгуулахад мөн л  засаг даргын орлогчийн суудалд яригдаж байсан нэгэн юм. Эрх биш түүнийг энэ удаад орлогчийн суудалд суулгах эрх мэдэл, эрэмбэ дараалал буй гэж найдая. Ингэснээр шинэ засаг дарга хоёр "ЖАРГАЛ"-тай хамтран ажиллахаар болж байна.Тодруулбал тэдний нэрийг  А.Түвшинжаргал, М.Түмэнжаргал гэдэг.  Төрийн чиг үүргийн зарим хэлтэс агентлагуудад өнгөрсөн саруудад орлон гүйцэтгэгч нарыг томилсон эдгээр орлон гүйцэтгэгч нарын хуулийн хугацаа ирэх 11-р дүгээр сард дуусгавар болно. Энэ үеэс зарим томилгоонууд хийгдэх учиртай. МАН-ын тогоон дотор хэлтэс агентлагийн дарга нарт санаархагчид олон бий.Ялангуяа намын удирдлагадаа гомдож,горойж хоцорсон нэр бүхий эрхэмүүд ирэх дөрвөн жилд зүгээр суух уу? аль эсвэл гэдэг тохироог намын даргатайгаа хийх нь тодорхой юутай ч хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орохоор яарч өдрийн бодол шөнийн зүүд хийж яваа нь ойлгомжтой.

Энэ удаад бид Засаг даргын орлогчид горилж буй эрхэмүүдийг танилцууллаа.Ирэх өдрүүдэд өрнөх албан тушаалын томилгоотой холбоотой  мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /1/

tumenjargal odoo bolio minii hogshin odoo bolno shdee tsaddaggui yum uu haashaa yum

ichih bulchirhaitai gar

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу