Орхон аймгийн 13 дахь удаагийн засаг дарга С.Батжаргалын товч намтар...

Орхон аймгийн 13 дахь удаагийн засаг дарга С.Батжаргалын товч намтар...

Орхон аймгийн 13 дахь удаагийн засаг даргаар Сэмжидийн Батжаргалыг томилох шийдвэрийг гаргасан юм.  Тэрбээр МАН-ын хорооны гишүүдийн хурлаар өрсөлдөгчгүйгээр нэр дэвшин, ИТХ-ын найм дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар олонхийн санал буюу 64,6 хувийн саналаар засаг даргаар томилогдсон юм. Дулааны инженер мэргэжилтэй  Булган аймгийн харьяат тэрээр 13 хүүхэдтэй айлын отгон хүү бөгөөд дээрээ зургаан ах зургаан эгчтэй.  Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Түүний товч намтартай танилцана уу.


Боловсрол:

- 1993 онд Булган аймгийн Бугат сумын 8 жилийн сургууль, 1995 онд Булган аймгийн 2-р 10 жилийн сургуулийг тус тус төгссөн.

- 2000 онд Техникийн их сургуулийн Эрчим хүчний инженерийн сургуулийг Дулааны инженер мэргэжлээр төгссөн.

- 2003 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн төвийг Бизнесийн удирдлагын менежер

- 2007 онд Техникийн ухааны магистрын зэрэг хамгаалсан.

- 2018 онд Удирдлагын Академийг Төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөн.


Ажилласан байдал:

- 2000-2009 онд “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-д тоноглолын машинч, зуухны машинч, зуухан цехийн ээлжийн дарга, хяналтын инженер, зуухан цехийн дарга,

- 2009-2016 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ДЦС-д мастер, хэсгийн дарга

- 2016 оноос одоог хүртэл Засаг даргын орлогч, засаг даргын бүрэн эрхийн хэрэгжүүлэгчээр ажиллаж байна

 


Сонгуульт ажил:

- 2000-2008 АСЗХ-ны гишүүн

- 2008-2016 онд Орхон аймгийн Монгол Ардын Намын хорооны дэргэдэх АСЗХ, НАМЗХ-ны тэргүүлэгч

- 2008-2012 онд МЗХ-ны Орхон аймгийн салбар зөвлөлийн тэргүүлэгч

- 2008-2012 онд Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч

- 2009-2014 онд Шанд НАШБ-ын дарга

- 2013 оноос одоог хүртэл Орхон аймгийн Монгол Ардын Намын хорооны тэргүүлэгч

- 2016 оноос одоог хүртэл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байна.


Шагнал:

- Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль

- Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

- Эрчим хүчний тэргүүний ажилтан, Уул уурхайн тэргүүний ажилтан

- Хөдөлмөрийн хүндэт медаль

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу