Танилц: Эрдэнэтэд ирэх жилүүдэд Оргил, Сансар, Emart, Абсолют зэрэг томоохон худалдааны төвүүд ашиглалтанд орно

Танилц: Эрдэнэтэд ирэх жилүүдэд Оргил, Сансар, Emart, Абсолют зэрэг томоохон худалдааны төвүүд ашиглалтанд орно

120 гаруй мянган хүн амтай Эрдэнэт хотод төвлөрсөн  худалдаа үйлчилгээний хуруу дарам цөөхөн газрууд бий.Олон жилийн ноёрхол тогтоосон "НОМИН" худалдааны төвөөс өөр томоохон  дэлгүүр үгүйлэгдэж буй. Эдийн засгийн чадамжтай хот гэгддэг Эрдэнэтийг зорих шинэ худалдааны төвүүд ирэх 2021 онд сүндэрлэн босч үүд хаалгаа нээхээр барилгын ажлууд хэдийн эхэлсэн байна. Тухайлбал Оргил худалдааны төв, ENCANTO цогцолбор,  Сансар сүлжээ их дэлгүүр,  Абсолют сүлжээ дэлгүүр,  Emart сүлжээ дэлгүүрүүд Эрдэнэтийг зорин айсуй. Эхний ээлжинд ашиглалтанд орохоор барилгын ажил эхэлсэн нь Оргил худалдааны төв,ENCANTO ,Сансар сүлжээ их дэлгүүр байгаа бол бусад сүлжээ дэлгүүрүүд газрын байршил сонгохоор ажиллаж байгаа аж.

Орчин үеийн гэр бүлүүд Их хотын завгүй хэмнэлтэй уралдан ачаалал ихтэй амьдарсаар удаж байна. Бид бүхэн хамгийн үнэт зүйл болох гэр бүлдээ тав тухтай орчинд амрах газрыг эрэлхийлдэг. Тэр ч утгаараа хүүхдийн тоглоомын аятайхан төв амттай хоолны газрыг зорихыг хүсдэг. Гэтэл Эрдэнэт хотод гэр бүлээрээ тухлах газар хомс байдаг нь нууц бишээ.Хот болохоор төлөвлөж буй энэ цаг үед хотын соёлыг түгээх өргөн сонголттой тав тухтай газрууд Эрдэнэтийг  зорин ирж буйд талархууштай. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /7/

болж баина шүү

ок

eooh ashgui dee saihan medee bnaa bayrlalaa

zoochin

Ирэх жилүүд гэдэг нь хэзээ юм болдоо

Зочин

Saihan medee baina

zovchin

Ашгүй дээ.Хэт үнэтэй даьарсан хулгайчуудыг нам дар

зочин

И март хурдан нээгдээсэй Есөн эрдэнэ гэдэг эмзэг бүлгийн захыг зайлуулаач кантинерт хадгалсан хор идүүлдэг

Зочин

Goe goe.Hurdan neegdeesei

Zochin

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу