25 багийн ажлын албанд тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

25 багийн ажлын албанд тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд Баян-Өндөр, Жаргалант сумдын нийт 25 багийн ажлын албанд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. 

         Тус үйл ажиллагаанд Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Ц.Одгэрэл нар оролцлоо. Төрийн анхан шатны нэгж багийг дэмжих зорилготой тус хөтөлбөр нь 2017 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 25 багийг нийт 200 гаруй сая төгрөгийн техник тоног төхөөрөмжөөр хангасан байна. 

             2017-2020 онд Баян-Өндөр, Жаргалант сумын багуудын ажлын байранд орон нутгийн төсвийн нийт 240.0 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  урсгал засвар хийгдсэн. Мөн Баянцагаан, Говил, Эрдэнэ багийн төвийн цогцолборыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж энэ онд ашиглалтанд оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

         Түүнчлэн 2021 онд Зэст, Яргуйт багийн цогцолбор төвийг барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөж, энэ онд  Яргуйт багийн барилгын ажлыг эхлүүлсэн. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр багийн ажлын албанд ажиллагсад болоод багийн байр орчин нөхцөл жилээс жилд сайжирсаар байгааг хэлж байна.   

           Багийн үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлж, багт ажиллагсдын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ажлын байран дахь сургалтууд болон бусад аймаг, хотын засаг захиргааны байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах, туршлага судлуулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж хэвшсэн байна. 

           Багийн үйл ажиллагаанд иргэд, байгууллагуудын оролцоог хангах, тэдний эрх ашгийг хамгаалах, иргэдээс гаргасан санал санаачлагыг дэмжин ажиллахын зэрэгцээ “Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд 2017 оноос эхлэн багууд төрийн байгууллага болон Эрдэнэт үйлдвэрийн зарим цех, нэгжүүдтэй шефийн холбоо тогтоон хамтран ажиллаж ажиллаж байна. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу