C°/C°
Баянцагаан багт байрлах төмөр замын вокзал буюу галт тэрэгний зогсоол хотын төвөөс 14 орчим км зайтай оршдог энэ газар нийтийн тээвэр буюу автобус тендерийн такси үйлчилгээ явдаггүй.Өдөртөө дунджаар галт тэргээр өглөөдөө 300-500 орчим зорчигч оройдоо мөн адил харилцан адилгүй 250-550 орчим зорчигч хот хоорондын зорчих хөдөлгөөн хийдэг хүний хөл хөдөлгөөн ихтэй зогсоол.
Гэтэл хүний хөдөлгөөний онцлог ихтэй тус багт нийтийн тээврийн үйлчилгээ тэг зогсолт хийчихсэн иргэд оршин суугчид нь аргаа барсан байдалтай хөл дүүжлэх унаагүй арга мухардахтай зэрэгцэн үнийн гэнэтийн өсөлтөнд дарлуулсан иргэд аймгийн удирдлагуудад хандан санал хүсэлтээ цахимаар уламжилсан. Учир нь шатахууны үнэ өссөн нэрийдлээр галт тэрэг зорчих үеэр хулгайн таксинууд дур мэдэн өндөр үнэ хэлж хяналт зохицуулалтгүй дураараа авирласан. Уг асуудлаар авто тээврийн байгууллагаас хүсэлт гарган аймгийн удирдлагуудад танилцуулснаар ирэх долоо хоногоос буюу энэ сарын 28 наас эхлэн тус зорчих хэсэг рүү эхний ээлжинд нийтийн тээврийн нэг шугамын автобус цагийн хуваарийн дагуу явж эхлэхээр хуралдаанаар шийдвэрлэжээ. Мөн хот доторх такси үйлчилгээг хариуцдаг "Авто мастер" төв албан ёсны гэрээт таксинуудаараа дамжуулан нэгдсэн нэг үнийн тариф гарган цагийн хуваарийн дагуу дөрвөн төв хэсгээс галт тэрэгний явах цагт тохируулан такси үйлчилгээг нэг зорчигчийн 2000 төгрөгөөр зорчуулах саналыг хүргүүлсэн байна. Ингэснээр хулгайн такси амандаа орсон үнээ хэлж үйлчилдэг байдлыг таслан зогсоох арга хэмжээ болж чадна гэж үзэж байгаа юм. Хамгийн гол нь зорчигчид хулгайн таксигаар үйлчлүүлэхгүй байх тал дээр анхааралтай хандах хэрэгтэйг сануулж буй. Эхний ээлжинд нэг автобусс явуулж туршилтын шугамаар ажиллуулж зорчих хөдөлгөөн ихтэй зорчигчийн тоо өндөр байвал нэмэлтээр дахин нэг автобус явуулах юм байна.


















СЭТГЭГДЛҮҮД /0/