“Хойд бүсийн хавдрын төв” эмнэлэг болж үйл ажиллагаагаа эхлүүллээ

Эрдэнэт ТӨҮГ-ийн нийт ажилчид, уурхайчдын нөр их хөдөлмөрөөр анх 2016 онд боссон “Медипас” эмнэлэг, хожим “Эрдэнэт Медикал” эмнэлэг хэмээн 2022 оны 4 сарын 18-наас хувийн хэвшилд хууль бусаар ажиллаж байгаад, сүүлд 2025 оны 08 сарын 06-ны өдрийн Засгийн газрын 42 дугаар тогтоолоор “Хойд бүсийн хавдрын оношилгоо эмчилгээний дэд төв” болон 2026 оны 01 сарын 20-ны өдрөөс өөрчлөн байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ.

“Медипас” эмнэлэг нь Эрдэнэт үйлдвэрийн 67 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар хамгийн сүүлийн үеийн техник технологи бүхий байгуулагдсан ч, 100 гаруй тэрбум төгрөгийн хууль шүүхийн маргаантай үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болж, 2022 оноос “Эрдэнэт медикал” эмнэлэг болгон үйл ажиллагаа эхлүүлсэн. Гэвч анх үүссэн цагаас хэт үнэтэй гэх шалтгаанаар цөөн хүмүүст үйлчилж үйл ажиллагаа явуулдаг байсан эмнэлгийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн идэвхитэй үйл ажиллагаагаар засгийн газрын тогтоол шийдвэрүүдийг гаргуулж, өнөөдөр Хөвсгөл, Булган, Орхон аймгийн 300000 гаруй ард иргэд, тэр дундаа 4200 гаруй хавдрын байнгын хяналтад байдаг иргэдэд ЭМД-аар үйлчилдэг Төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ, хавдрын тусламж үйлчилгээг хамтад нь үзүүлэх боломжтой

“Хойд бүсийн хавдрын төв” эмнэлэг болж үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Ингэснээр хойд бүсийн ард иргэд орон нутагтаа мэргэжлийн тусламж үйлчилгээ авах, нөгөө талаас Монгол улсын засгийн газрын бодлого, алсын хараанд нийцүүлж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Монгол улсын ерөнхий сайд Г.Занданшатараар тэргүүлүүлсэн Эрүүл мэндийн сайд, хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн, УИХ гишүүн Д.Үүрийнтуяа, ТӨБЗГ-ийн дарга Б.Цэнгэл, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн захирал Г.Ёндон нарын 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж чадсан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
92%
Дэмжихгүй
7%
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
Дэмжнэ Дэмжихгүй
0%