Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Д.Үүрийнтуяа яригдаж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томилов. Ингэснээр Н.Учрал албан ёсоор Засгийн газрын танхимаа байгуулж, ажилдаа орох үлдэж байна. Тэгвэл Н.Учралын Засгийн газарт зарим сайд нараа үлдээж, зарим сайдыг шинээр сонгохоор ярилцсан гэх мэдээлэл байна.

Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ХЭН ХЭН БАГТАХ ВЭ?

Одоогоор сайд нарыг эцэслээгүй ч улс төрийн хүрээнд зарим сайд нарыг үлдээж, зарим сайд нарыг шинээр томилно гэсэн мэдээлэл байна. Н.Учралын танхимд ажиллах сайд нарт хэн хэн яригдаж байна вэ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал эсвэл С.Бямбацогтыг үлдээх хувилбар.

  • Тэргүүн Шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайд Н.Номтойбаяр яригдаж байгаа ч тэрбээр өөрөө үгүйсгэж буй.
  • Шадар сайд Х.Ганхуяг үлдэхээр яригдаж байна.
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Дам.Цогтбаатар
  • Сангийн сайд Г.Тэмүүлэн
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үлдэх хувилбар
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг үлдээх эсвэл Т.Мөнхсайханыг томилох хувилбар
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямыг үлдээх хувилбар
  • Батлан хамгаалахын сайдад Д.Батлутыг чөлөөлж  Ж.Энхбаярыг сэлгэн томилох
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ц.Идэрбат, М.Бадамсүрэн
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд дээр ИЗНН-ын Р.Батболд яригдаж байгаа ч МАН дотроос тус сайдыг сонгох хувилбар
  • Боловсролын сайд Л.Энх-Амгалан, түүний хувьд өмнөх Г.Занданшатарын засагт энэ сайдад томилохоор болсон ч чуулганаар тангараг өргөж чадаагүй байсан юм.
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Үүрийнтуяа
  • Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Ганбаатарыг томилох эсвэл Б.Дэлгэрсайханыг үлдээх хувилбар
  • Соёл, спорт аялал жуулчлал залуучуудын сайд Ч.Ундрамыг үлдээх хувилбар
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ц.Сандаг-Очир
  • Эрчим хүчний сайд Б.Найдлаа, ХҮН намтай хамтарвал энэхүү албан тушаалд томилогдохоор ярьж байсан учраас эсвэл МАН-аас томилох
  • Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Э.Батшугар

Мөн сайд нараас гадна УИХ-ын даргад горилогчдын нэрс ч яригдаж эхэлсэн. УИХ-ын даргад Ж.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан нарын нэрс яригдаж байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
92%
Дэмжихгүй
7%
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
Дэмжнэ Дэмжихгүй
0%