Сэлэнгэд батлагдсан тохиолдлын хавьтал болох Дарханы 67 хүүхдийг тогтоож, шинжилгээ авч эхэлжээ

Сэлэнгэд батлагдсан тохиолдлын хавьтал болох  Дарханы 67 хүүхдийг тогтоож, шинжилгээ авч эхэлжээ

Сэлэнгэ аймгийн 74 настай иргэн Ц-ийн хоёр удаагийн шинжилгээгээр Ковид-19-ийн халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн.

Тус иргэний хавьтал болох хоёр хүнээс мөн халдвар илэрсэн талаар өнөөдөр ЭМЯ мэдээллээ. Тодруулбал, нэгдүгээр хавьтал болох бэр, 8 настай ачаас авсан шинжилгээ эерэг гарсан байн

Тэд энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Сэлэнгээс Дархан-Уул аймагт ирж, Дарханы томоохон таван худалдааны төвөөр үйлчлүүлсэн талаар аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал ТВ-5 телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. 

Ингэхдээ нэг худалдааны төвд 20-30 минут саатсанаас гадна "Оргил" худалдааны төвийн тоглоомын төвд хүүхдээ 2 цаг тоглуулсныг Дархан-Уул аймгийн Онцгой комисс цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран камерын шүүлтээр нарийн тогтоожээ.

Тухайн үед тоглоомын төвд нийт 67 хүүхэд тоглосныг мөн тогтоож, шинжилгээ авах ажлыг эхлүүлсэн байна.

Мөн Дархан-Уул аймгийн төв замын хөдөлгөөнийг бүрэн хааж, худалдааны төвүүдийг өнөөдөр мэргэжлийн байгууллагуудаар ариутгуулахаар болжээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу