“ХАНГАРДИ” Клубын усанд сэлэлтийн тамирчид 69 медальтай иржээ

 

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын дэргэдэх “Хангарди” клубын усанд сэлэлтийн тамирчид Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан Төвийн бүсийн өсвөр үеийн усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, нийт 29 алт, 25 мөнгө, 15 хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлэв.

 Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газрын харьяа Усан спорт сургалтын төвд болсон уг тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийн “Хангарди” клубын усанд сэлэлтийн багш Д.Оюун-Эрдэнэ, М.Болдбаатар дасгалжуулагчтай, нийт 58 өсвөрийн тамирчин оролцжээ.

 Төвийн бүсийн өсвөр үеийн усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнд 160 орчим тамирчин зургаан насны ангиллаар ар, өврөөр даллах, мэлхий, далайн гахай сэлэлтээр хурд, хүч, техник ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

 Өвөр 50 метрийн 7-8 насны эрэгтэй ангилалд “Хангарди” клубын тамирчин Б.Амар мөнгө, С.Улсболд хүрэл, 7-8 насны эмэгтэй ангилалд Ш.Ичинхорлоо алт, Э.Эмүжин мөнгө, Л.Гоогэрэл хүрэл медаль хүртжээ. Харин 9-10 насны эмэгтэй ангилалд О.Энхлэн мөнгө, Л.Номуунтөгс хүрэл, 11-12 насны эрэгтэй ангилалд О.Аз-Эрдэнэ аваргалж, алтан медалийн эзэн боллоо. 11-12 насны эмэгтэй ангилалд Т.Хулан алт, Б.Сүнжээ мөнгө, Г.Маргад хүрэл, 13-14 насны эрэгтэй ангилалд Б.Хүслэн мөнгө, 13-14 насны эмэгтэй ангилалд Т.Эрхсаран алт, А.Болоржин мөнгө, 15-16 насны эмэгтэй ангилалд Н.Амин-Эрдэнэ алтан медалиар энгэрээ гоёлоо. Харин Өвөр 200 метрийн 13-14 насны эрэгтэй ангилалд Б.Хүслэн мөнгө, 13-14 насны эмэгтэй ангилалд Т.Эрхсаран алт, Б.Тамир мөнгө, 15-16 насны эмэгтэй ангилалд Н.Амин-Эрдэнэ алт, Б.Гүнчмаа хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна.

 50 метрийн мэлхий сэлэлтийн 7-8 насны эмэгтэй ангилалд Ш.Ичинхорлоо алт, Э.Эмүжин мөнгө, О.Сүрэн хүрэл, 9-10 насны эрэгтэй ангилалд Э.Түшиг мөнгө, 9-10 насны эмэгтэй ангилалд О.Энхлэн алт, М.Гоотөгөлдөр мөнгө, Ч.Өнөмөнхлэй хүрэл медаль хүртсэн бол 11-12 насны эрэгтэй ангилалд О.Аз-Эрдэнэ мөнгө, 11-12 насны эмэгтэй ангилалд Т.Хулан алт, Ц.Энхрийлэн мөнгө, Б.Сүнжээ хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Мөн 200 метрийн мэлхий сэлэлтийн 13-14 насны эрэгтэй ангилалд Б.Хүслэн мөнгө, Г.Аминбилэг хүрэл, 13-14 насны эмэгтэй ангилалд Б.Тамир алт, Б.Сувд хүрэл, 15-16 насны эмэгтэй ангилалд Н.Амин-Эрдэнэ аваргалж, алтан медаль хүртэв.

 Далайн гахай сэлэлт 50 м-т 9-10 насны эрэгтэй ангилалд Э.Түшиг мөнгө, эмэгтэй ангилалд О.Энхлэн хүрэл, 11-12 насны эмэгтэй ангилалд Ц.Энхрийлэн алт, Б.Сүнжээ мөнгө, Т.Хулан хүрэл, 13-14 насны эрэгтэй ангилалд Г.Аминбилэг мөнгө, 13-14 насны эмэгтэй ангилалд Т.Эрхсаран алт, Ж.Ануужин хүрэл, 15-16 насны эмэгтэй ангилалд Н.Амин-Эрдэнэ алт, Б.Гүнчмаа хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.

 Араар даллах сэлэлт 50 метрийн 9-10 насны эрэгтэй ангилалд Б.Түвшинсайхан мөнгө, 9-10 насны эмэгтэй ангилалд О.Энхлэн хүрэл, 11-12 насны эмэгтэй ангилалд Т.Хулан алт, Ц.Энхрийлэн мөнгө, Б.Сүнжээ хүрэл, араар даллах сэлэлт 100 м-ийн 13-14 насны эрэгтэй ангилалд Б.Хүслэн мөнгө, 13-14 насны эмэгтэй ангилалд Б.Тамир алт, Ж.Анужин хүрэл, 15-16 насны эмэгтэй ангилалд Б.Гүнчмаа мөнгөн медаль хүртсэн байна.

Харин буухиа тэмцээнд Эрдэнэт 7-12 насанд алт, мөнгө, 13-18 насанд алтан медаль хүртсэн амжилтаар багийн нийт дүнгээр тэргүүлсэн бол Сэлэнгэ аймаг 18 алт, 28 мөнгө, 37 хүрэл, Дархан-Уул аймаг 14 алт, 9 мөнгө, 8 хүрэл медалиар удаалав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
92%
Дэмжихгүй
7%
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
Дэмжнэ Дэмжихгүй
0%