Оймсондоо мөнгө нуусан гэгдэх МХЕГ-ын ЭИХХЦХ-ын дарга асан Б.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болж байна

Оймсондоо мөнгө нуусан гэгдэх МХЕГ-ын ЭИХХЦХ-ын дарга асан Б.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Б.Баярсайхан нарын 25 хүнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн танхимд үргэлжилсээр байна. Өнөө өглөө 09.00 цагаас эхэлсэн тус шүүх хурал дөнгөж сая завсарлалаа гэж тус шүүхийн хэвлэл мэдээллийн ажилтан н.Түвшинзаяа хэллээ. Шүүх хурал 33 оролцогч, таван шүүгдэгч, хоёр прокурор, 26 өмгөөлөгчтэй хаалттай болж байна

Шүүгдэгч Э.Аззаяа, Б.Баярсайхан нар нь улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан хэргээр шалгагдаж байгаа билээ. Тэдэнд холбогдох шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Шүүгчдэгчдийн зүгээс давж заалдах шатны шүүхэд хандсанаар шүүх хурал нь өнөөдөр товлогдсон юм.

Эргэн сануулахад, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын дарга асан Б.Баярсайханы албан өрөөнд АТГ-аас гэнэтийн шалгалт явуулж улмаар их хэмжээний мөнгө гарсан бичлэг олон нийтэд ил болсон. Тус бичлэгт гарсанчлан тэрээр боодол ам долларыг оймсондоо нуусныг мөрдөгч нар илрүүлсэн билээ.

Эх сурвалж: Сэтгүүлч Б.Отгон 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу